Ховд аймгийн төвөөс 300-400 км зайд, улсын хил дагуу орших баруун бүсийн Булган, Үенч, Алтай сумыг зорих замд Бодончийн хавцлыг дайран өнгөрдөг.
Бодончийн хавцал нь байгаль, газар зүйн тогтоцоороо 90 км үргэлжилдэг. Энэ үзүүлэлтээрээ Монголын хамгийн урт хавцалд тооцогддог ажээ.
Харин алтайн нурууны Бага улаан даваанаас эхэлж, хавцлын төгсгөл (Тэмээн хүзүү) хүртэл туулах хатуу хучилттай авто замын урт нь 110 км байдаг.
Энэ хавцал нь огцом эргэлт ихтэй. Өндөр уулс, гол, зэрлэг амьтан, олон төрлийн ургамал бүхий байгалийн үзэсгэлэнт тогтоцтой тул аялагчдын сонирхлыг татдаг юм.
Хавцлын дундуур Бодончийн гол урсдаг учраас ийнхүү Бодончийн хавцал хэмээн нэрлэжээ.

