Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв
Өв соёл

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

Урлаг Урлаг12/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын түүхийн тулгуур таван сурвалжийн нэгд тооцогддог, Лувсанданзаны  “Алтан товч” нь Харчины алтан ургийн ноёд Халхад авчирсан гэх таамгийг эрдэмтэд шинээр дэвшүүллээ.

Улаанбаатар хотноо болж буй монголч эрдэмтний XIII их хурлын салбар хуралдаанд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Сурвалж судлал баримт мэдээллийн төвийн эрхлэгч Б.Нацагдорж, Лувсанданзаны “Алтан товч” хаана хэзээ зохиогдсон тухай шинэ мэдээ”  сэдвээр илтгэл тавив.

“Алтан товч”-ийн төгсгөлийн хэсгээс уг бүтээлийг Лувсанданзан гэдэг хүн эмхэтгэн зохиосон нь тодорхой байдаг ч тэрбээр яг хэзээ, хаана амьдарч, бүтээлээ туурвиж байсан талаар өнөөг хүртэл тодорхойгүй байсан юм. Түүхчид зөвхөн “Алтан товч”-ийг Юншээбү отгийг захирч байсан Дамдин хэмээх тайжаас Онход Жамьян гуай 1926 онд олж авсан тухай тодруулан бичсэн байдаг.

Харин илтгэгч Сэцэн хан аймгийн Чин ачит засгийн хошууны архивын баримтуудаас эрэл хайгуул хийснээр Лувсанданзаны “Алтан товч” хаанаас гаралтай, ямар орчинд бүтээгдсэн талаарх шинэ баримт материалыг илрүүлсэн тухайгаа энэ удаагийн монголч эрдэмтдийн их хурал дээр танилцуулсан юм. Тэрбээр:

Миний олж мэдсэнээр, “Алтан товч” нь Өвөр Монголын зургаан түмний нэг болох Харчин түмний алтан ургийн ноёдын ойр дотнын хүрээнд бүтээсэн зохиол байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, Харчин түмний түүхийг тэмдэглэн үлдээх зорилгоор Монголын нийт түүхийг өгүүлж, зохиолын төгсгөлд өөрийн харьяалагдаж байсан Харчин түмний түүхийг нэмж оруулсан бүтээл гэж үзэх үндэслэл гарч байна хэмээн өгүүлэв.

Түүх сөхвөл, Харчины алтан ургийн ноёд Лигдэн хааны захиргаанд орохыг эсэргүүцэн түүнтэй байлдаж, улмаар ялагдсаны дараа Манжид дагаар орсон байдаг. Алтан ургийн олон ноёд Манжийн найман хошуунд орж, Бээжин зэрэг томоохон хотод цэрэг захирч суурьшсан бол Урианхайн Зэлмийн харьяат байсан хэсэг тавнан буюу хүргэн талынхан нь Харчины гурван хошууг байгуулж, Манж Чин улсын үед Зостын чуулганд захирагджээ. Тэд эрх мэдлээ аажмаар алдсан тул өөрсдийн угсаа гарал, тайж ноёны эрх мэдэл, статусыг сэргээх арга замыг эрэлхийлж, өөрсөдтэй нь угсаа гарал ойролцоо, Юншээбү отгийг захирч байсан Барсболдын угсааны тайж нарын байсан Сэцэн хан аймгийн Чин ачит засгийн хошуу руу нүүсэн байна. Хамгийн сонирхолтой нь, тэд нүүж ирэхдээ “Алтан товч”-ийг авчирсан тухай архивын баримтад өөрсдөө маш тодорхой тэмдэглэсэн байжээ.

Энэ баримт нь Лувсанданзаны “Алтан товч” Харчины алтан ургийн ноёдын хүрээнд хадгалагдаж, улмаар тэдний төрөл саднууд Халхад авчирсан байх боломжтой гэсэн дүгнэлтэд судлаачийг хүргэжээ. Түүнчлэн уг зохиол нь Харчины алтан ургийн ноёд, тайж нарын ойр дотнын хүрээнд бүтээгдсэн бүтээл байсан гэсэн шинэ таамагт илтгэгчийг хөтөлж буй юм байна.

“Алтан товч”-ийн мэдээ, баримт нь 1650-иад оны үеийн үйл явдал, тухайн үеийн Өвөр Монголын хэд хэдэн хошууны байдлыг өгүүлээд дуусдаг. Иймээс судлаачид уг зохиолыг XVII зууны дунд үеэс хойшгүй хугацаанд бичигдсэн байх боломжтой гэж үздэг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Торгоны замын жингийн цуваа Хархорумын түүх болон малчдын арга ухаантай танилцав

12/08/2026
Өв соёл Урлаг

Чингис хааны тахилга, нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг хэлэлцэв

11/08/2026
Өв соёл Урлаг

Түүхэн дурсгалт Дуутын хаданд уран бичлэгийн үзэсгэлэнг дэлгэжээ

07/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хонконгийн кино найруулагч Энн Хүйд “Камиллиа” шагнал олгоно

12/08/2026

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

12/08/2026

Торгоны замын жингийн цуваа Хархорумын түүх болон малчдын арга ухаантай танилцав

12/08/2026

Хүннү рок буюу монгол онгод

12/08/2026

“Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

12/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.