Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Чингис хааны тахилга, нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг хэлэлцэв
Өв соёл

Чингис хааны тахилга, нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг хэлэлцэв

Урлаг Урлаг11/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн хүрээнд “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд өнгөрсөн баасан гараг /2026.08.07/-т боллоо. Хурлаар Чингис хааны тахилга, түүний дэг ёс, түүхэн уламжлалын талаарх судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулж, тахилгын сан судар болон “Эрчис шүтээн-Эзэн Чингис хаан” бүтээлийг олны хүртээл болгосон юм.

Мөн Чингис хааныг тахин дээдэлж ирсэн уламжлал, түүний түүх, өв соёлыг хожмын монголчууд хэрхэн ойлгож, хүндэтгэн хадгалж ирсэн талаар дотоод, гадаадын судлаачид илтгэл хэлэлцүүлжээ. Эл арга хэмжээнд 10 гаруй судлаач илтгэл тавьж, 70 гаруй эрдэмтэн оролцсон байна.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эртний түүхийн салбарын эрхлэгч, доктор Г.Алтансүх хаан хэмээх ойлголт нүүдэлчдийн төрт ёсны соёл болон тэнгэр шүтлэгтэй хэрхэн холбогдож ирсэн талаар илтгэлдээ онцоллоо.

Тэрбээр “Хаан” хэмээх ойлголт хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжлийн явцад төлөвшсөн бөгөөд нүүдэлчдийн хувьд МЭ-ий I мянганы дунд үеэс томоохон бэлгэдэл, загвар дүр болон бүрэлдсэн гэж үзэж байна. Энэ нь төр улс төлөвшин бий болсонтой шууд холбоотой аж. Нүүдэлчдийн эртний домог зүйн сэтгэлгээнд хаан хэмээх ойлголт тэнгэр шүтлэгтэй салшгүй холбогдож, Хүннүгийн шаньюй нараас Түрэгийн Билгэ хаан, цаашлаад Чингис хааны үе хүртэл уламжлагдан хөгжжээ. Улмаар хаан, тэнгэр, төрийн сүр хүч гэсэн ойлголт харилцан уялдаж, хааныг тэнгэрийн ивээлийг хүртэгч, ард олондоо дээд хүчний ивээл хайрлагч хэмээн үзэх ойлголт тогтсон байна. Түүний хэлснээр энэ нь зөвхөн Чингис хаанд хамаарах ойлголт бус, нүүдэлчдийн үзэл санаанд хаад өөрсдөө томоохон шүтээн байсныг илтгэх уламжлал аж. Хаан нас эцэслэсний дараа тэнгэртээ халин, шүтээний хувьд өөр төлөвт шилжин оршсоор байдаг хэмээн үзжээ. Ийнхүү нас барсны дараа ч хааны шүтлэг улам батжин, өөр ертөнцөд оршсоор байна гэсэн уламжлалт ойлголт бий болсон гэнэ. Тэрбээр энэхүү уламжлалыг нүүдэлчдийн төрт ёсны соёлын чухал өвийн нэг хэмээн тодорхойлж, 2000 гаруй жилийн турш өвлөгдөн ирсэн үнэт өвийг түүхэн эх сурвалж, уламжлалт ёс жаягт нь тулгуурлан, зохистой хэм хэмжээнд хадгалж, хойч үедээ өвлүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Түүхэн дурсгалт Дуутын хаданд уран бичлэгийн үзэсгэлэнг дэлгэжээ

07/08/2026
Өв соёл Урлаг

“Дэл” уулын хадны зургийн цогцолбор ЮНЕСКО-гийн урьдчилсан жагсаалтад багтжээ

04/08/2026
Өв соёл Урлаг

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгад зориулан тууль хайлна

04/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026

Чингис хааны тахилга, нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг хэлэлцэв

11/08/2026

Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан дурсгалын медаль бүтээжээ

11/08/2026

Монголын 36 зохиолчийн өгүүллэг орос хэлээр уншигчдын гарт очиход бэлэн болжээ

11/08/2026

Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийн арга, сэтгэлгээний нөлөөлөл, шинэчлэл

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.