Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин Эдвард Нортоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Кино

Жүжигчин Эдвард Нортоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Урлаг Урлаг18/08/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Primal Fear”, “American History X”, “Fight Club”, “Birdman” зэрэг кинонд бүтээсэн дүрүүдээрээ дэлхий даяар танигдсан Америкийн жүжигчин, найруулагч, продюсер Эдвард Нортон энэ өдөр мэндэлжээ.

Эдвард Харрисон Нортон 1969 оны наймдугаар сарын 18-нд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотод төржээ. Тэрбээр Мэрилэндийн Колумбиа хотод өсөж, бага наснаасаа жүжиглэх урлагт сонирхолтой болжээ. Нортон Йелийн их сургуульд түүхийн чиглэлээр суралцаж, 1991 онд бакалаврын зэрэг хамгаалсан байна. Их сургуульд сурч байхдаа театрын жүжигт тоглож, сэлүүрт завины спортоор ч хичээллэдэг байв.

Сургуулиа төгссөнийхөө дараа театрт хэсэгхэн хугацаанд ажилласан ч, жүжигчний мэргэжил эзэмшихээр ажлаа хаян Нью-Йорк руу нүүжээ. Театрын тайзан дээр ажиллаж байхдаа өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлсэн нь хожмын киноны карьерынх нь чухал суурь болсон юм.

Нортон 1996 онд “Primal Fear” кинонд тоглосноороо кино урлагт хүчтэй дебют хийсэн юм. Түүний бүтээсэн дүр нь Нортоны жүжигчний авьяасыг шууд харуулсан бөгөөд тэрбээр эл дүрээрээ “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг туслах жүжигчин төрөлд ялж, Академийн шагнал буюу “Оскар”-т мөн энэ төрөлд нэр дэвшжээ.

Түүний анхны кинондоо үзүүлсэн тоглолт Холливудынхны анхаарлыг татаж, удалгүй Нортон өөр өөр жанрын олон кинонд ажиллах боломжтой болжээ. Тэр жилдээ “The People vs. Larry Flynt” болон Вуди Аллены “Everyone Says I Love You” зэрэг кинонд тоглосон байна.

1998 онд Нортон “American History X” кинонд Дерек Виньярдын дүрийг бүтээсэн нь түүний карьерыг нэг шат ахиулсан юм. Тус кинонд тэрбээр үзэл суртал, үзэн ядалтад автагдсан неонацист залуугийн дүрийг бүтээж, шоронгоос гарсны дараа өөрийн үзэл бодлоо эргэн харах үйл явцыг харуулдаг. Нортон дүрийнхээ бие бялдар, зан чанар, сэтгэлзүйн өөрчлөлтийг маш хүчтэй илэрхийлсэн бөгөөд энэ дүр нь түүнд “Оскар”ын шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд нэр дэвших боломж авчирсан юм.

1999 онд Нортон Дэвид Финчерийн найруулсан “Fight Club” кинонд Брэд Питт, Хелена Бонэм Картер нарын хамт тогложээ. Тэрбээр нэр нь тодорхойгүй, амьдралдаа сэтгэл хангалуун бус, дотоод хоосролд орсон оффисын ажилтны дүрийг бүтээсэн байна. Кино анх гарсан үедээ маргаантай хүлээн авсан ч цаг хугацааны явцад нэр хүнд нь өсөж, кино урлагийн культ бүтээлүүдийн нэг болсон юм.

“Fight Club”-ын дараа Нортон зөвхөн од жүжигчин төдийгүй эрсдэлтэй, уламжлалт бус дүр сонгодог уран бүтээлч гэсэн байр сууриа улам бататгасан.

Нортон жүжиглэхээс гадна найруулагч, зохиолч, продюсерын чиглэлээр ажилласан. 2000 онд “Keeping the Faith” романтик инээдмийн киногоор найруулагчийн анхны бүтээлээ хийж, өөрөө гол дүрд нь тоглосон.

 

Түүний дараагийн онцлох найруулагчийн ажил нь “Motherless Brooklyn” (2019) юм. Нортон уг кинонд найруулга хийж, зохиол бичиж, гол дүрд тоглосон бөгөөд энэ төслийг олон жилийн турш хөгжүүлсний эцэст дэлгэцнээ гаргасан байна.

2000-аад онд Нортон “25th Hour”, “The Italian Job”, “The Illusionist”, “The Painted Veil”, “The Incredible Hulk”, “Red Dragon”, “Kingdom of Heaven” зэрэг олон төрлийн кинонд тогложээ.

Ялангуяа “The Incredible Hulk” кинонд Брюс Бэннер/Халкын дүрийг бүтээсэн нь түүнийг томоохон хэмжээний блокбастер бүтээлд тоглох чадвартайг харуулсан. Харин “The Illusionist”, “The Painted Veil” зэрэг бүтээлүүдэд тэрбээр илүү уян зөөлөн, драмын дүрүүд бүтээсэн юм.

2014 онд Нортон Алехандро Гонсалес Иньярритугийн “Birdman” (The Unexpected Virtue of Ignorance) кинонд тоглосон нь түүний карьерын бас нэгэн оргил болсон. Тэрбээр эл кинонд театрын жүжигчин Майк Шайнерийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ “Оскар”-ын шилдэг туслах жүжигчин төрөлд дахин нэр дэвшжээ. Мөн киноны жүжигчдийн бүрэлдэхүүнээрээ “Screen Actors Guild Award” хүртсэн байна.

Нортон дараагийн жилүүдэд “Moonrise Kingdom”, “The Grand Budapest Hotel”, “Sausage Party”, “Isle of Dogs”, “The French Dispatch”, “Glass Onion: A Knives Out Mystery”, “Asteroid City” зэрэг кинонд тоглосон. Тэрбээр ихэвчлэн найруулагчийн өвөрмөц өнгө аястай, маш сайн зохиолтой бүтээлүүдийг сонгож тоглодог гэдгээрээ ялгардаг.

2024 онд Нортон “A Complete Unknown” кинонд домогт ардын дуучин, хөгжмийн зохиолч Пит Сигерийн дүрийг бүтээж, карьертаа дөрөв дэх удаагаа “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Spider-Man: Brand New Day” киноны орлого 2 тэрбумаас давжээ

18/08/2026
Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин Кристиан Слейтерийн төрсөн өдөр

18/08/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин О.Гэрэлсүхийн төрсөн өдөр

18/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны орлого 2 тэрбумаас давжээ

18/08/2026

УДЭТ-ын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Өлзийтогтохын Уранчимэг таалал төгслөө

18/08/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

18/08/2026

Жүжигчин Эдвард Нортоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

18/08/2026

Өнөөдөр жүжигчин Кристиан Слейтерийн төрсөн өдөр

18/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.