Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд эргэн ирж магадгүй
Кино

Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд эргэн ирж магадгүй

Урлаг Урлаг19/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын зургаа дахь ангид ахмад Жек Спэрроугийн дүрээр Жонни Депп эргэн ирж магадгүй болжээ. Тодруулбал, цувралын продюсер Жерри Брукхаймер Жонни Депптэй энэ талаар яриа хэлцэл хийж байгаа бөгөөд шинэ киноны зохиол дээр мөн ажиллаж эхэлснийг мэдэгдсэн байна.

Жерри Брукхаймер “Дисней”-н “D23” арга хэмжээний үеэр “Deadline”-д ярихдаа, “Бид Жоннитой ярилцаж байгаа. Зохиол дээр ч ажиллаж байгаа” гэжээ. Гэхдээ Жонни Депп кинонд тоглохоор албан ёсоор гэрээ байгуулсан нь одоогоор батлагдаагүй байна.

Мэдээллүүдээр бол зургаа дахь кинонд шинэ гол дүр гарч ирэх бөгөөд Марго Роббиг тоглуулах талаар мөн ярилцаж буй аж. Жонни Депп эргэн ирсэн тохиолдолд Жек Спэрроугийн дүр өмнөх ангиудаас харьцангуй бага хэмжээний, туслах дүрээр орох юм байна.

Эргэн сануулахад, Жонни Депп 2003 онд гарсан “Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl” кинонд анх ахмад Жек Спэрроугийн дүрийг бүтээсэн. Тус кино дэлхий даяар асар их амжилт олж, Жонни Деппийн бүтээсэн Жек Спэрроу Холливудын хамгийн танил дүрүүдийн нэг болсон юм. Дараа нь тэрбээр 2006, 2007, 2011, 2017 онд гарсан дөрвөн үргэлжлэлд дүрээ бүтээжээ. Цувралын эхний таван кино нийлээд дэлхийн прокатаас 4.5 тэрбум гаруй ам.долларын орлого олсон байна. Хамгийн сүүлд “Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales” кино 2017 онд нээлтээ хийсэн бөгөөд түүнээс хойш франчайз шинэ анги бүтээгээгүй юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Кино Урлаг

“Их говийн манаач” баримтат кино Бангкокийн кино наадмын шилдэг найруулагчаар шалгарлаа

19/08/2026
Кино Урлаг

“Spider-Man: Brand New Day” киноны орлого 2 тэрбумаас давжээ

18/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026

Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд эргэн ирж магадгүй

19/08/2026

ФОТО: Дуучин, продюсер Д.Болдын “ХАЙРЫН ХҮЧ” тоглолтоос

19/08/2026

ФОТО: Дуучин, продюсер Д.Болдын “ХАЙРЫН ХҮЧ” тоглолтоос

19/08/2026

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.