Оюутны хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж оюутан залуучуудыг чөлөөт цагаараа хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг сайжруулахын тулд цагийн ажлын байрны зуучлалын үйлчилгээгээ эрчимжүүлж, тусгайлсан богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Явуулын Хөдөлмөрийн биржийг оюутны хотхонуудаар болон оюутан залуучуудын төвлөрөл ихтэй олон нийтийн газрууд, их дээд сургуулиудын ойролцоо тогтмол ажиллуулж байна.
Өнөөдөр /9.12/ Чингэлтэй дүүргийн төвийн 6 хороотой хамтран Явуулын Хөдөлмөрийн биржийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Чингэлтэй дүүргийн төвийн 6 хороо нь их дээд сургуулийн төвлөрөл ихтэй учир бусад хороодтой харьцуулахад оюутан, залуучуудын хүн амд эзлэх хувь их байдаг байна.
Явуулын Хөдөлмөрийн биржийн өдөрлөг нь 13-18 цагуудад үргэлжлэнэ. Цагийн, түр ажлын байр хайж байгаа оюутан залуучууд болон цагийн ажилтан авч ажиллуулах шаардлагатай байгаа ажил олгогч байгууллагууд өнөөдөр Соёл урлагийн дээд сургуулийн гадна талбайд очиж өөрийн хэрэгцээт мэдээллээ авна уу.
Явуулын хөдөлмөрийн бирж 650 гаруй нээлттэй ажлын байрыг ажил хайгчдад санал болгох юм.