Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг20/08/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулж буй “Эрвээхэйн ертөнц” түр үзэсгэлэнг Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд өчигдөр /2026.08.19/ нээлээ.

Энэхүү үзэсгэлэн нь монгол орны ховор болон хамгааллын ач холбогдол бүхий эрвээхэйн зүйлүүдийг онцлон сурталчлах, байгаль хамгаалал, биологийн олон янз байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилготой.

Үзэсгэлэнд дэлхийн 13 орны болон монгол орны нутаг дэвсгэрт тархсан 500 гаруй зүйлд хамаарах 900 гаруй ховор ба сонирхолтой эрвээхэйн цуглуулгыг дэлгэн үзүүлж байна.

Мөн байгаль орчны хувьсал, өөрчлөлттэй холбоотой эрвээхэйн амьдрах орчин өөрчлөгдөж, зарим зүйл ховордох эрсдэлтэй болж байна. Тиймээс эрвээхэй хэрхэн амьдардаг, тэдгээрийн амьдралд байгаль орчны өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа, эрвээхэйн амьдрах орчныг хэрхэн хамгаалах асуудлыг олон нийтэд ойлгуулахыг зорьжээ.

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирал Н.Манчук, “Энэ удаагийн үзэсгэлэн эрвээхэй, байгаль хамгааллын талаар олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөхөд оршиж байгаа. Тухайлбал, эрвээхэйн ховордол, дэлхийн улс орнуудад хэрхэн тархсан байдал, амьдрах орчин нь байгаль орчны өөрчлөлтөөс хэрхэн хамаарч байгаа зэрэг мэдээллийг цогцоор нь хүргэхийг зорьсон.

Үүний зэрэгцээ эрвээхэй судлаачид хээрийн судалгааг хэрхэн хийдэг, эрвээхэйг ямар аргачлалаар цуглуулж, баримтжуулдаг, цуглуулсан дээжийг ямар шат дамжлагаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болох музейн үзмэр болгон бэлтгэдэг талаар харуулж байгаа” гэв.

Эрдэм шинжилгээний ажилтан, шавж судлаач Г.Цэцэгбадам ярихдаа, “Энэ үзэсгэлэнг COP17-гийн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой. Өнөөдөр дэлхий нийтээр цөлжилт, газрын доройтлын асуудлыг ярьж, байгаль орчноо хамгаалах шаардлагыг онцолж байна. “Байгалиа хайрлая, хамгаалъя” гэж хүн бүр ярьдаг боловч музей, шинжлэх ухааны байгууллагын түвшинд байгалийн төрөл зүйлийг зөв баримтжуулж, цаашид хадгалан хамгаалах нь чухал юм” хэмээн тодотгож байлаа.

Мөн тэрбээр “Эрвээхэй, бусад шавжийг хэн дуртай нь байгалиас цуглуулж, өөрийн хэрэгцээнд ашиглах бус, зөвхөн шинжлэх ухааны судалгаа, музейн зориулалтаар, тогтсон арга зүй, журмын дагуу цуглуулж, боловсруулан хадгалдаг. Ингэснээр тухайн амьдрах орчинд ямар зүйлүүд тархаж байсан, тэдгээрийн тоо толгой, тархац нутаг хэрхэн өөрчлөгдөж байгаа, цөлжилт, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр тухайн зүйл устах эрсдэлтэй эсэх зэрэг олон асуудлыг судлах боломжтой болдог.

Эрвээхэй нь зөвхөн гоо үзэмжээрээ бус, амьдралын эргэлт, өсөлт хөгжил болон байгаль, экологийн тэнцвэрт байдалд оруулдаг хувь нэмрээрээ онцлог. Тухайлбал, торгоны хүр хорхой, долоогоны цагаан эрвээхэй зэрэг зүйлийг үзэсгэлэнгийн макетаар дамжуулан харуулсан.

Мөн Монгол Улсын Улаан номд бүртгэсэн махан эрвээхэйн бие гүйцсэн үе, өндөг, авгалдай, хүүхэлдэй гэсэн хөгжлийн үе шатыг томруулсан макетаар үзүүлж, амьдралын бүрэн эргэлтийг нь танилцуулж байна” гэв.

Энэ нь тус музейн эрвээхэй, шавж судлалын чиглэлээр гаргаж буй гурав дахь удаагийн үзэсгэлэн юм. Анхны үзэсгэлэнгээ 2012 онд, хоёр дахь үзэсгэлэнгээ 2022 онд гаргаж байсан бол энэ удаа 2026 онд гурав дахь үзэсгэлэнгээ толилуулж байна. Үзэсгэлэн бүрийн явцад музейн сан хөмрөгийн цуглуулга баяжиж, үзмэрүүдийн тоо, төрөл зүйл нэмэгдсээр иржээ.

Уг үзэсгэлэн аравдугаар сарын 20-ныг хүртэл олны хүртээл болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Дотор тэнгэр” үзэсгэлэн “Тэнгэрийн зөн”-гөөр үргэлжилнэ

18/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Монголын уран зургийн галерейн 2026 оны байнгын үзэсгэлэн нээлтээ хийлээ

17/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэн дэлгэлээ

14/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Шидэт модны үр” хүүхдийн жүжгийг толилууллаа

20/08/2026

“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн дэлгэлээ

20/08/2026

Өнөөдөр дуучин А.Хаянхярваагийн төрсөн өдөр

20/08/2026

“Академи авардс” буюу 99 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Монгол Улсыг төлөөлөх кино бүтээлийг сонгон шалгаруулна

20/08/2026

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг энэ долоо хоногийг дуустал толилуулна

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.