Холливудын тулаант киноны од, алдарт жүжигчин Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд хэцүү үеийн талаар өгүүлсэн “Dolph: Unbreakable” баримтат кино үзэгчдийн хүртээл болно.
Өдгөө 68 настай жүжигчин 2020 онд бөөрний хорт хавдартай гэдгээ мэдсэн бөгөөд тухайн үед эмч нар түүнд амьдрахад ердөө гурван жил орчим үлдсэн байж болзошгүй гэж хэлсэн байна. Тэр үед Дольф Лундгрен баримтат киноныхоо нээлтийг өөрөө үзэж чадах эсэхдээ хүртэл эргэлзэж байжээ.
Анх түүний амьдрал, уран бүтээлийн замналыг харуулах зорилготой байсан уг баримтат кино хожим нь хорт хавдартай хийсэн тэмцлийнх нь тухай илүү хувийн бүтээл болж өөрчлөгдсөн байна.
Дольф Лундгрен дөрвөн жилийн турш өвчинтэй тэмцсэний эцэст өнгөрсөн жил хорт хавдаргүй болсон тухайгаа мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч энэ тэмцэл түүний амьдралыг үзэх үзэлд гүн өөрчлөлт авчирчээ.
Тэрбээр мөн өвчинтэй тэмцсэн туршлага нь өөрт нь амьдралыг илүү их үнэлэх, өөртөө илүү зөөлөн хандах боломж олгосон гэж ярьсан байна.
“Dolph: Unbreakable” кинонд Дольф Лундгренийн карьерын чухал хүмүүс болох Сильвестер Сталлоне, Арнольд Шварценеггер болон Жан-Клод Ван Дамм нар оролцжээ. Баримтат киног 2026 оны аравдугаар сарын 6-нд VOD болон дижитал платформуудаар нээхээр төлөвлөж байна.

