Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно
Кино

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

Урлаг Урлаг20/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын тулаант киноны од, алдарт жүжигчин Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд хэцүү үеийн талаар өгүүлсэн “Dolph: Unbreakable” баримтат кино үзэгчдийн хүртээл болно.

Өдгөө 68 настай жүжигчин 2020 онд бөөрний хорт хавдартай гэдгээ мэдсэн бөгөөд тухайн үед эмч нар түүнд амьдрахад ердөө гурван жил орчим үлдсэн байж болзошгүй гэж хэлсэн байна. Тэр үед Дольф Лундгрен баримтат киноныхоо нээлтийг өөрөө үзэж чадах эсэхдээ хүртэл эргэлзэж байжээ.

Анх түүний амьдрал, уран бүтээлийн замналыг харуулах зорилготой байсан уг баримтат кино хожим нь хорт хавдартай хийсэн тэмцлийнх нь тухай илүү хувийн бүтээл болж өөрчлөгдсөн байна.

Дольф Лундгрен дөрвөн жилийн турш өвчинтэй тэмцсэний эцэст өнгөрсөн жил хорт хавдаргүй болсон тухайгаа мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч энэ тэмцэл түүний амьдралыг үзэх үзэлд гүн өөрчлөлт авчирчээ.

Тэрбээр мөн өвчинтэй тэмцсэн туршлага нь өөрт нь амьдралыг илүү их үнэлэх, өөртөө илүү зөөлөн хандах боломж олгосон гэж ярьсан байна.

“Dolph: Unbreakable” кинонд Дольф Лундгренийн карьерын чухал хүмүүс болох Сильвестер Сталлоне, Арнольд Шварценеггер болон Жан-Клод Ван Дамм нар оролцжээ. Баримтат киног 2026 оны аравдугаар сарын 6-нд VOD болон дижитал платформуудаар нээхээр төлөвлөж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026
Кино Урлаг

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.