Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ
Кино

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

Урлаг Урлаг21/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Marvel”-ийн супер баатар Төмөр хүн (Iron Man) буюу Тони Старкийн дүрээр дэлхий даяар танигдсан жүжигчин Роберт Дауни Жуниор “Avengers: Endgame” кинонд дүр нь нас барснаас хойш анх удаа уг дүрдээ эргэн тоглохоор болжээ.

Жүжигчин “Avengers: Infinity Defense” нэртэй шинэ үзвэрийн хүрээнд Төмөр хүний дүрийг дахин бүтээх бөгөөд уг төсөл нь “The Walt Disney Company”-ийн” Disney California Adventure” паркийн “Avengers Campus”-ийн өргөтгөлийн нэг хэсэг юм.

Тус адал явдалт үзвэрийг 2028 онд нээхээр төлөвлөж байгаа бөгөөд зочид “Avengers”-ийн баатруудтай нэгдэн “Thanos”-ын эсрэг тэмцэх үйл явдалд оролцоно. Үзүүлбэрт Төмөр хүн (Iron Man)-ээс гадна Ахмар Америк (Captain America), Тор (Thor), Hawkeye зэрэг дүрүүд гарах аж.

Роберт Дауни Жуниор 2019 оны “Avengers: Endgame” кинонд Тони Старкийн дүрээр эцсийн удаа тоглож, “Marvel”-ийн кино ертөнцөд Төмөр хүний түүхийг өндөрлөсөн билээ. Харин энэ удаа тэрбээр кинонд бус, “Disney”-ийн шинэ үзвэрүүдээр дамжуулан алдарт дүрдээ эргэн ирж байна.

Сонирхолтой нь, Дауни Жуниор “Marvel”-ийн кино ертөнцөд мөн эргэн ирэхээр болсон. Тэрбээр удахгүй нээлтээ хийх “Avengers: Doomsday” кинонд Төмөр хүн биш, харин гол эсрэг талын дүр болох Doctor Doom-ыг бүтээх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Кино Урлаг

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026
Кино Урлаг

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.