Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв
Кино

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

Урлаг Урлаг21/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Fast & Furious” цувралын од Мишель Родригес жүжигчний замналаа эхлүүлж байх үеийнхээ талаар ярьж, шашны хатуу хүмүүжлийн улмаас Холливудын ертөнцийг хэрхэн хүлээж авч байсан тухайгаа хуваалцжээ.

Өдгөө 48 настай жүжигчин энэ тухайгаа “The Fast and the Furious” киноны 25 жилийн ойн тусгай үзлэгийн үеэр ярьсан байна. Тэрбээр багадаа Еховагийн гэрчүүдийн шашны орчинд өссөн бөгөөд тухайн үеийн хүмүүжил нь Холливудын амьдралтай эрс зөрчилдөж байжээ.

Родригесийн хэлснээр, жүжигчний карьераа эхлүүлсэн 20 гаруй насандаа тэрээр Холливудын алдар нэр, мөнгө, нэр хүндэд төдийлөн автаагүй байна. Учир нь түүний шашны хүмүүжилд энтертайнмент салбар нь өөр ертөнц мэт ойлгогддог байсан бөгөөд Холливудыг бүр “чөтгөрийн ертөнц” гэж төсөөлдөг байжээ.

Родригес өмнө нь ч шашны хатуу хүмүүжлийнхээ талаар илэн далангүй ярьж байсан. Тэрээр багадаа шашны үзэл суртал болон бодит амьдралын хооронд зөрчилдөж, өөрийгөө “давхар амьдрал”-аар амьдарч байгаа мэт мэдэрдэг байсан тухайгаа дурсаж байжээ. Тухайлбал, хүүхэд байхад нь “Дисней”-н кино үзэхийг хүртэл зөвшөөрдөггүй байсан гэнэ. Учир нь зарим кинонд гардаг ид шид, шулам зэрэг зүйлсийг шашны орчин нь зохисгүй гэж үздэг байжээ.

Гэвч эцэст нь Родригес өөрийн сонгосон замаар явж, Холливудын хамгийн танил тулаант киноны жүжигчдийн нэг болсон юм. Түүний “Fast & Furious”, “Avatar”, “Lost” зэрэг бүтээлүүд дэлхий даяар амжилт олсон билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026
Кино Урлаг

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Кино Урлаг

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.