Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа
Оддын амьдрал

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа

Урлаг Урлаг27/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа дуусгаж, хуулийн дагуу ялалт байгуулснаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр шүгэл үлээж, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн болон үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн зэрэг асуудлын эсрэг өөрийн эрх ашгийн төлөө тэмцсэн энэ хугацаа амаргүй байсан тухайгаа хуваалцсан байна.

Мөн шүүхийн маргаан дууссан тул одоо албан ёсоор өргөдлөө өгч, Монгол Улсын филармонос өөрийн хүсэлтээр халагдахаар болжээ.

Л.Насанбуян энэ талаараа цахим хуудсандаа “Ингээд 2 жил 7 сар шүүхийн байгууллагаар явсны эцэст цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийн дагуу ялж дуусав. Энэ хугацаанд сэтгэл санаа, цаг хугацаа, урам зориг, хар бага наснаасаа тэгтлээ их хичээсэн хүсэж мөрөөдсөн тайзаа орхиж, ажилгүй болж, сэтгэл санаагаар унаж, уйлж, хямарч, уран бүтээлээ хийх даль жигүүрээ хүртэл тас цавчуулж, хайрт ээжийгээ ч бурхны оронд одуулсан аймшигт он жилүүд байлаа.

Нэгэнт эхлүүлсэн бол дуусгах ёстой учраас шүд зуун бүхнийг тэвчсэн. Маш олон охид, эмэгтэйчүүдэд үүнээс хойш, түүнээс цааш өөрсдийн эрх ашгийн төлөө дуугарах урам зориг өгч, маш том цонхыг хагалж өглөө гэж бодож байна.

Цаашдаа охид эмэгтэйчүүд минь өөрсдийн эрх ашгийн төлөө дуугардаг байгаасай. Нотлох баримт цуглуулдаг байгаасай, миний мэдэрсэн шиг зүйлийг битгий мэдрээсэй гэж хүссэн үүднээс ийнхүү шүгэл үлээсэн юм.

Одоо албан ёсоор ажлаас халагдах өргөдлөө өөрөө бичиж халагдах болно. Ингээд жинхэнэ утгаараа хувиараа уран бүтээлч, бизнес эрхлэгч эмэгтэй боллоо. Энэ хугацаанд сэтгэл санаагаар минь дэмжиж хамт байсан ойлгож хань болсон бүх хүмүүстээ чин сэтгэлийн гүнээсээ талархая.

Онцгойлон миний энэхүү кэйс дээр ажилласан хөдөлмөрийн хуульч М.Саранцацрал танд маш их баярлалаа.

Нэлээд гунигтай байгаа ч гэсэн үргэлжлүүлэн амьдрах болно. Чадах чинээгээрээ дуугаа, уран бүтээлээ хийх болно” гэжээ.

Дуучин бүсгүй энэ бүхнийг зөвхөн өөрийн төлөө бус, цаашид охид, эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийн төлөө дуугарч чаддаг байгаасай гэсэн хүсэлтэйгээр эхлүүлсэн гэдгээ онцолсон байна. Түүний хэлснээр, ийм нөхцөл байдалд орсон хүмүүс нотлох баримтаа цуглуулж, өөрт тулгарсан асуудлыг чимээгүй өнгөрүүлэхгүй байх нь чухал аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026
Оддын амьдрал Урлаг

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Г.Золжаргал: Зөв хүн төлөвшүүлнэ гэдэг бол нийгмийн хамгийн том бүтээн байгуулалт

27/08/2026

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа

27/08/2026

Д.Нацагдоржийн музейн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

27/08/2026

Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

27/08/2026

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.