Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Яруу найраг»“Мөнгөн зүү” яруу найргийн наадам боллоо
Яруу найраг

“Мөнгөн зүү” яруу найргийн наадам боллоо

Урлаг Урлаг31/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНХАУ-ын ӨМӨЗО-ны уламжлалт анагаах ухааны “Мөнгөн зүү” сан, Монгол Улсын “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл хамтран зохиосон байгуулсан уламжлалт анагаах ухаан, ерөөс эмч, эмнэлгийн албаны тухай сэдэвт яруу найргийн наадамд ирсэн бүтээлийг шалгаруулан, эмхэтгэл болгон хэвлүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2026 онд дэвшүүлсэн уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд тулгуурлан ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож, эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаач нарт Монголын уламжлалт анагаах ухааны үнэт зүйл, өв соёлыг эрхэмлэн хамгаалах, судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах, уламжлалт мэдлэгт суурилсан эрүүл аж төрөх ёсыг түгээн дэлгэрүүлэхийг уриалжээ. Уг зорилтыг дэмжих, шүлэг яруу найргаар дамжуулан уламжлалт анагаах ухаан, эрүүл мэндийн сэдэвт бүтээлийг өргөжүүлэх, соён гэгээрүүлэх, өвлүүлэх зорилгоор энэхүү наадмыг хоёр дахь удаагаа зарлан, шилдгүүдээ тодруулжээ.

Тэргүүн байрт Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбат “Хамба шарилж” шүлгээрээ хүртсэн бол дэд байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Амархүү “Оточ Маналын хувилгаан буюу шидэт зүү”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Ууганбаяр “Домч”, гутгаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Байгалмаа “Судасны чимээ”, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Баянсан “Эх орон-Эмч минь”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Наранболд “Монгол ухаан” шүлгээрээ тус тус шалгарсан байна.

Тусгай байрыг Б.Уламбаяр “Тэнгэр заяат хүн”, Д.Гомбосүрэн “Маарамба”, Г.Ишхүү “Оточ гуай”, Б.Цогнэмэх “Мөнгөн зүүний дууль”, Д.Нямгаваа “Нэргүй шүлэг”-ээр хүртсэн юм.

“Мөнгөн зүү” яруу найргийн наадмыг Монгол Улсад зохион байгуулах үйлсэд дэмжин тусалсан Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн С.Байгальсайхан, “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Чулуунцэцэг, эрдэмтэн Н.Нарангэрэл, “Хүмүүн бичиг” сонины ерөнхий редактор Б.Элбэгзаяа, н.Ганбаатар нарт “Мөнгөн зүү” сангийн тэргүүн Э.Бадрангуй талархал илэрхийлж баяр хүргэлээ.

Наадмыг зохион байгуулах санхүүгийн дэмжлэгийг ӨМӨЗО-ны элэг нэгт ахан дүүсийн сэтгэлийн хандиваар батжуулан, яруу найраг, ном бүтээлийн үйлс дэлгэр наадам болж өндөрлөлөө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Яруу найраг Урлаг

“Оюухай-2026” яруу найргийн тэргүүн алтан цомыг Б.Алтанхуяг өргөлөө

05/06/2026
Яруу найраг Урлаг

“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

12/05/2026
Яруу найраг Урлаг

Шоронд туурвисан бүтээлүүдээ хураалгаж, мөрдлөг мөшгөлтөд өдөр бүр байсан найрагч

07/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Мөнгөн зүү” яруу найргийн наадам боллоо

31/08/2026

Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэлийн нэрэмжит сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ

31/08/2026

Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо

31/08/2026

Ричард Гир 77 нас хүрлээ

31/08/2026

“Ялагчдын цуваа” олон улсын театрын наадмыг жүжигчин Р.Янжиндулам нээнэ

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.