Монголын залуучуудын холбооны түүхт 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан хайрын шүлгийн “Цагаан уул” яруу найргийн XXIV наадам амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэ удаагийн наадамд нийт 109 яруу найрагч өрсөлдөж, хоёрдугаар шатанд шилдэг 13, гуравдугаар шатанд шилдэг долоон яруу найрагч тунан үлдсэнээс шилдгүүдийг тодрууллаа.
Өнөө жилийн “Цагаан уул” яруу найргийн наадмын тэргүүн байрт яруу найрагч С.Батзориг шалгарч, “Цагаан уул-2026 цомын эзэн боллоо. Наадмын дэд байрт И.Энхмөрөн, гутгаар байрт Э.Хишигсүрэн, дөрөвдүгээр байрт Ж.Эдмон, тавдугаар байрт У.Энхбаяр шалгарсан байна.
Наадмын шүүгчээр орчуулагч, яруу найрагч, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр, утга зохиол судлаач, Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Х.Чойдогжамц, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч, зураач М.Амархүү, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч С.Начин, Монголын залуучуудын холбооны Соёл, урлагийн байнгын хорооны дарга Б.Түмэнжаргал нар ажиллажээ.


