Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»Монголын боловсролын түүхэн замналыг баримтат кинонд өгүүлнэ
Боловсрол

Монголын боловсролын түүхэн замналыг баримтат кинонд өгүүлнэ

Урлаг Урлаг03/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын боловсролын түүхэнд хувь нэмрээ оруулсан багш Нямын Пүрэвжавын амьдрал, үйл хэрэг, түүхэн хувь заяаг өгүүлэх “Эгнэгт дуурсагдах хүмүүн” баримтат киног бүтээж байна.

Тус киноны сүүлийн зураг авалтыг наймдугаар сарын 11-12-нд Н.Пүрэвжавын төрсөн нутаг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн Эрээн гүвээ хэмээх газар хийжээ.

Уран бүтээлчид түүний бага нас, өвөг дээдсийн нутаг ус, хошуу танхимд эрдэм сурахаар гэрээсээ мордож буй үйл явдлыг тухайн үеийн орчин нөхцөлд сэргээн дүрсэлсэн байна.

Н.Пүрэвжавын амьдрал, үйл хэргийг эрдэмтэн, түүхч, судлаачдын ярилцлага, архивын баримт материал, нутгийн иргэдийн дурсамж, аман түүхэд тулгуурлан олон талаас нь өгүүлэхээр бүтээж байна.

Баримтат кинонд Н.Пүрэвжавын аав Чойжингийн дүрд М.Эрдэнэбаяр, ээж Нямын дүрд Н.Энхжаргал, эмээ Уушийн дүрд ахмад багш М.Норовсүрэн тоглосон бол багшийн бага насны дүрийг нийслэлийн 48 дугаар сургуулийн сурагч Ц.Цэрэндагва бүтээжээ.

“Эгнэгт дуурсагдах хүмүүн” баримтат кино нь зөвхөн нэг хүний амьдрал, үйл хэргийг өгүүлэхээс гадна 100 жилийн өмнөх Монголын боловсролын хөгжил, багш хүний нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэхийн үнэ цэнийг харуулахыг зорьж байна.

Одоогоор киноны эвлүүлэг, дуу, дүрсний боловсруулалт болон хөгжмийн найруулгын ажил үргэлжилж байгаа бөгөөд нээлтийг есдүгээр сард Дундговь аймагт хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Эх хэлний өдрийг тэмдэглэлээ

03/09/2026
Кино Урлаг

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026
Кино Урлаг

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Эх хэлний өдрийг тэмдэглэлээ

03/09/2026

Монголын боловсролын түүхэн замналыг баримтат кинонд өгүүлнэ

03/09/2026

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.