Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ
Дуу хөгжим

Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ

Урлаг Урлаг07/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын нэрт дуучин Алла Пугачёва өөрийн олон хит дууны үгийг бичсэн яруу найрагч Илья Резник рүү хатуу үгтэй зурвас илгээсэн гэх мэдээлэл Оросын хэвлэлүүдээр цацагдаад байна.

Алла Пугачёва, Илья Резник нар Оросын хөгжмийн урлагийн түүхэнд хамгийн амжилттай хамтран ажилласан уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор багтдаг. Резник дуучны урын сангийн 70 гаруй дууны үгийг бичсэн бөгөөд тэд олон жилийн турш дотно нөхөрлөж, хамтран уран бүтээл туурвижээ.

Гэвч нэгэн цагт бие биедээ ойр дотно байсан хоёр уран бүтээлчийн харилцаа сүүлийн жилүүдэд хөндийрсөн бололтой.

Тэдний маргааны эхлэл 2024 онд Алла Пугачёвагийн 75 насны төрсөн өдөртэй холбоотой аж. Тухайн үед жүжигчин Станислав Садальскийн хүсэлтээр Илья Резник дуучинд зориулж төрсөн өдрийн мэндчилгээ бичсэн байна. Харин Садальский уг мэндчилгээг цахим хуудсандаа нийтэлжээ. Резникийн хэлснээр тэрбээр уг мэндчилгээг олон нийтэд зориулж бичээгүй бөгөөд цахим орчинд нийтлэгдэнэ гэж төсөөлөөгүй аж. Гэсэн ч нийтлэгдсэн мэндчилгээ олон нийтийн дунд янз бүрийн байр суурь, таамаг дагуулж, Резник болон Пугачёвагийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн тухай хэвлэлүүд мэдээлжээ.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Фредди Меркури өнөөдөр 80 нас хүрэх байлаа

07/09/2026
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин, хийлч Ц.Энгүүний төрсөн өдөр

07/09/2026
Дуу хөгжим Урлаг

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ

07/09/2026

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

07/09/2026

Доминиканы мисс Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

07/09/2026

Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

07/09/2026

Фредди Меркури өнөөдөр 80 нас хүрэх байлаа

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.