Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монголын ардчиллын түүхийг өгүүлэх гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэн АНУ-ын Конгрессын танхимд гарна
Үзэсгэлэн

Монголын ардчиллын түүхийг өгүүлэх гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэн АНУ-ын Конгрессын танхимд гарна

Урлаг Урлаг09/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Самандарын Цогтбаяр болон түүний дотнын анд, гэрэл зурагчин Сэрээтэрийн Цацралт нар хамтран АНУ-ын нийслэл Вашингтон хотноо “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт түүхэн гэрэл зураг болон улс төрийн шог зургийн үзэсгэлэнгээ дэлгэхээр болжээ.
Уг үзэсгэлэн нь АНУ-ын төр, хууль тогтоох засаглалын зүрх болсон Капитолын толгод (Capitol Hill) дахь АНУ-ын Конгрессын цогцолборын нэг хэсэг, Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн үндсэн гурван оффисын ордны хамгийн том нь болох Рэйбөрн (Rayburn House Office Building) ордонд зохион байгуулагдах юм. Түүх сөхвөл, АНУ-ын Конгрессын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий спикерүүдийн нэг Сэм Рэйбөрний (Sam Rayburn) нэрээр нэрлэгдсэн тус ордны анхны тулгын чулууг 1962 оны 5 дугаар сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди тавьж байжээ.
Дэлхий дахин геополитикийн амаргүй сорилт, хямралтай нүүр тулж буй энэ ээдрээтэй цаг үед Монгол Улс тайван замаар олж авсан ардчиллын үнэт зүйлс, түүхэн сургамжаа уран бүтээлээрээ дамжуулан АНУ-ын төрийн дээд түвшинд танилцуулах гэж буй нь онцгой үйл явдал, нэр хүндтэй хувь тохиол хэмээн уран бүтээлчид үзэж байна.
Үзэсгэлэнг өндөр түвшинд зохион байгуулахад өөрсдийн цаг заваа зарцуулан, хоёргүй сэтгэлээр чин зүрхнээсээ хичээн зүтгэж буй “Шинэ хөршийн санаачилга” байгууллага болон зохион байгуулах багийн бүхий л идэвхтэй гишүүдэд уран бүтээлчдийн зүгээс гүн талархал илэрхийлсэн байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.