Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна
Утга зохиол

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

Урлаг Урлаг09/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“AUM” хэвлэлийн газраас Д.Гүнболдын “Аарууру” туужийг эрхлэн гаргаснаа уншигчдын гарт хүргэж байна. Уг номын ерөнхий редактороор Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана ажиллаж, өмнөх үгийг нь бичжээ. 

“Аарууру” туужийн өмнөх үгийг хүргэе. 

“Нээрэн, ааруулыг япон хүн “Аарууру” л гэж дуудах байх шүү. Гэхдээ энэ үг цаашид миний хувьд хүнлэг сэтгэлийн илэрхийлэл, бидний хэлнээ шинээр төрж буй үг шиг санагдах шинжтэй.

Гүнболдыг би Урианхай ахаар дамжуулж танина. Харин “Д.Урианхай судлал академи”-ийн өдөр тутмын ажлыг хариуцдаг залуу маань зохиол бичдэг байсныг сая энэ “Аарууру”-г уншиж л мэдлээ. Бүр цэгцтэй, бичих дадал нь төлөвшсөн зохиолч болж таарлаа.

Түүний анхны зохиол болов уу гэж миний таамаглаж буй энэхүү бүтээл нь хэлбэрийн хувьд туульсын хүүрнэлтэй өгүүллэг ч юм уу, бэсрэг туужид хамрагдахуйц. Зарим үед кино зохиол уншиж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрсөн нь залуу зохиолчийн төсөөлөл хангалттай баялаг байсных биз ээ. Чөлөөлөх дайнаар олзлогдсон япончуудын сэдэв 1990-ээд оноос хойших Монголын уран зохиолд нэг бус удаа хөндөгдсөн. Гүнболдын энэ зохиол харин тэдгээрээс тун өөр, юутай ч сэтгэлгээний ур сайтай болжээ. Хамгийн чухал нь хүн ёсны нарийн нандин илэрхийллүүдийг сэтгэлтэй, үнэмшилтэй дүрсэлж чадсан санагдав.

Манайд жинхэнэ утга зохиолын мөн чанарт тэнцэхээргүй зүйлс бичихээс татгалзах сэтгэлтэй шинэ залуу үе төлөвшиж буй нь өнөө цагийн нэгэн гэрэл гэгээ. Тийм шинэ үеийн туурвилчид дунд бас нэгэн бичээч нэмэгдэж байгааг “Аарууру”-гаас олж харсандаа олзуурхаж байна.

Залуу зохиолч маань үндэстний эрх ашиг хийгээд улс төрийн ааш баашийг ч хувь хүмүүсийн араншингаар дам урнаар бэлгэдэж, тэр санаагаа хүн хоорондын энгүүхэн яриагаар, зарим үед бүр үггүйгээр илэрхийлсэн нь, зохиогч өөрөө дүр бүрээ дотроос нь мэдрэхийг, ойлгохыг хичээсэн нь, хэн нэгнийг хайрласнаараа бид хүн бүхнийг мэдэрч хайрлах хүч олж авдагийг зүгээр л төлөвхөн биччихсэн нь юутай аятайхан шийдэл вэ!

Эрхэм дүүгийн цаашдын уран бүтээлд амжилт хүсэхийн ялдамд насаар арай ахмад хэдий ч, үгийн урлагт амжилт гэдэг нь чухамдаа яг юу болохыг чиний насан дээр байснаасаа илүү хэмжээнд өнөө хэр таньж ойлгоогүй л яваа хүний хувьд, энэ ерөөлд минь утга учир бий эсэхэд мөн эргэлзэж буйгаа шударгаар хүлээе! Уран зохиол гэдэг мөнхийн эргэлзээн дунд л тэнцвэрээ олдог ертөнц юм билээ”

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026
Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026
Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.