Продюсер, дуу зохиогч Бенни Бланко “Friends Keep Secrets” подкастын есдүгээр сарын 8-ны дугаарт Селена Гоместой хийсэн хуримынхаа талаар анх дэлгэрэнгүй хуваалцжээ.
Бланко, Гомес нар 2025 оны есдүгээр сарын 27-нд Калифорнийн Санта-Барбара хотод хуримаа хийсэн бөгөөд ёслолыг реппер Lil Dicky хөтөлсөн байна.
Бланкогийн хэлснээр тэд хуримаа уламжлалт хэв маягаас өөр, илүү энгийн атлаа өвөрмөц байдлаар зохион байгуулахыг хүсжээ. Тэд далдуу модны ферм түрээслэн хуримын талбай болгосон бөгөөд Гомесын багаасаа мөрөөдсөн хуримыг хийж өгөхийг хүссэн гэнэ.
Тэдний хуримд Тейлор Свифт, Эд Ширан, Стив Мартин, Мартин Шорт, Пол Радд, Зои Салдана, Кара Делевинь, Парис Хилтон, SZA, Камила Кабейо зэрэг олон алдартан оролцсон байна.
Бенни Бланко, Селена Гомес нар 2026 оны есдүгээр сарын 27-нд хуримынхаа нэг жилийн ойг тэмдэглэх юм.

