Холливудын жүжигчин Брэд Питт “De’Longhi” брэндийн эспрессо кофены машины шинэ сурталчилгааны кампанит ажилд оролцож, ноходтой ярилцаж буй хөгжилтэй дүрээр үзэгчдэд “уулзжээ”.
Шинэ сурталчилгаанд Питт кофе бэлтгэнгээ хэд хэдэн нохойтой харилцаж, тэдэнтэй яг л хүнтэй ярилцаж байгаа мэт хөгжилтэй яриа өрнүүлдэг байна. Энэхүү бүтээл нь жүжигчний хошин, энгийн талыг харуулахын зэрэгцээ “De’Longhi”-гийн шинэ кофены машиныг сурталчилжээ.
Уг кампанит ажлыг “Brad, meet coffee” гэсэн санаанд тулгуурлан бүтээсэн бөгөөд Питтийн оролцоотой сурталчилгааг брэндийн шинэ маркетингийн ажлын нэг хэсэг болгон танилцуулж байна.
Брэд Питт сүүлийн жилүүдэд кино урлагаас гадна олон улсын нэр хүндтэй брэндүүдийн сурталчилгаанд тогтмол оролцож байгаа юм. Түүний хамгийн сүүлийн кинонуудын нэг болох “F1” 2025 онд дэлгэцнээ гарч, дэлхий даяар амжилттай болсон билээ.

