Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Г.Ариунбаатар Ж.Вердийн наадамд “Набукко” дуурийн гол дүрд тоглолоо
Сонгодог урлаг

Г.Ариунбаатар Ж.Вердийн наадамд “Набукко” дуурийн гол дүрд тоглолоо

Урлаг Урлаг05/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар Италийн Парма хотноо зохион байгуулагдаж буй 26 дахь удаагийн Ж.Вердийн наадамд Жузеппе Вердийн алдарт “Набукко” дуурийн гол дүрд тогложээ.

Вердийн дэлхийн дуурийн урлагт нэр хүндийг нь бататгасан бүтээлүүдийн нэг болох “Набукко” дуурийн шинэ тавилтад Г.Ариунбаатар Набукко буюу Вавилоны хааны дүрийг бүтээсэн байна. Энэхүү шинэ тавилтыг Италийн нэрт найруулагч Пьер Луижи Пицци бүтээсэн бол Франческо Ланциллотта удирдаж, Болонья хотын Театро Комунале театрын найрал хөгжим болон Пармагийн Театро Режо театрын найрал дуу оролцжээ.

Г.Ариунбаатар өмнө нь Ж.Вердийн “Набукко” дуурийн Набукко, “Макбет” дуурийн Макбет, “Риголетто” дуурийн Риголетто, “Травиата” дуурийн Жорж Жермон, “Трубадур” дуурийн Гүн ди Луна, “Бал-маскарад” дуурийн Ренато, “Аида” дуурийн Амонасро, “Отелло” дуурийн Яго, “Дон Карлос” дуурийн Родриго, “Симон Бокканегра” дуурийн Симон Бокканегра гэхчилэн дууриудад гол дүрүүдийг олон улсын нэр хүндтэй тайзнаа бүтээж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

О.Хүрэлбаатарт Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

21/11/2026
Сонгодог урлаг Урлаг

Австрийн Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монголд анх удаа тоглоно

19/11/2026
Сонгодог урлаг Урлаг

ФОТО: “Classic Night” концертоос

16/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гвен Стефани “OCVIBE”-ийн 5000 хүний суудалтай концертын танхимын нээлтийн тоглолтыг хийнэ

22/11/2026

G-Dragon YG-ийн үүсгэн байгуулагч Ян Хён Сокт талархал илэрхийлж, “Тэр бол “BIGBANG”-ийн загалмайлсан эцэг” гэв

22/11/2026

BTS хамтлаг “MAMA awards 2026”-аас таван шагнал хүртлээ

22/11/2026

“BIGBANG” хамтлаг “MAMA awards 2026”-аас тусгай шагнал хүртлээ

22/11/2026

ФОТО: “MAMA awards 2026”-аас

22/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.