Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр Гавьяат жүжигчин Б.Баатархүүгийн төрсөн өдөр
Кино

Өнөөдөр Гавьяат жүжигчин Б.Баатархүүгийн төрсөн өдөр

Урлаг Урлаг14/10/2026Шинэчлэгдсэн:14/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хошин урлаг, тайз, дэлгэцийн бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Баатархүүгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Б.Баатархүү 1971 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 14-нд төрсөн бөгөөд Эрдэнэт хотод өсөж торнисон байна. 1993 онд Соёл урлагийн их сургуульд элссэнээр мэргэжлийн уран бүтээлч болох замналаа эхлүүлсэн юм.

Б.Баатархүүг үзэгчдэд таниулж, уран бүтээлийнх нь онцлогийг тодотгосон гол салбар бол хошин урлаг. Тэрбээр “X-ТҮЦ” продакшнаар олны танил болж, өдгөө “Эмоци” продакшнаар овоглож яваа.

Тэрбээр тайзны уран бүтээлээс гадна дэлгэцийн урлагт хүч сорьж, инээдмийн болон бусад төрлийн кинонд олон дүр бүтээсээр буй юм. Түүний оролцсон бүтээлүүдийн дунд “Сэргээш” цуврал, “Шарталт”, “Худалч залуу”, “Ганц бие бүсгүйчүүд”, “Хүүгүй ломбард”, “Омарын эрэл”, “Содура”, “Гурван найз” зэрэг олон ангит  болон бүрэн хэмжээний олон кино бий.

Өдгөө түүнийг бүтээсэн дүрүүдээр нь Монголын үзэгчид эчнээ таниж, тэрбээр хошин урлагийн нэгэн үеийн төлөөлөл болон урлагийн салбарт байр сууриа хэдийнээ эзэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майкл Жексоны “Super Bowl”-ийн домогт тоглолтын тухай баримтат киног 2027 онд нээнэ

15/10/2026
Кино Урлаг

И Бён Хун, И Кван Сү нар “Nambeol” түүхэн тулаант кинонд хамтран тоглоно

15/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг удирдан явуулжээ

15/10/2026

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026

Майкл Жексоны “Super Bowl”-ийн домогт тоглолтын тухай баримтат киног 2027 онд нээнэ

15/10/2026

И Бён Хун, И Кван Сү нар “Nambeol” түүхэн тулаант кинонд хамтран тоглоно

15/10/2026

Уран бүтээлч Б.Нармандахын “Оршихуйн мөр” анхны бие даасан үзэсгэлэнг нээлээ

15/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.