Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг удирдан явуулжээ
Оддын амьдрал

Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг удирдан явуулжээ

Урлаг Урлаг15/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Spider-Man” киноны жүжигчин Тоби Магуайр экс эхнэр Женнифер Мейерийнхээ хуримын ёслолыг удирдан явуулж, түүнийг шинэ нөхөр Жеффри Огунлеситэй гэрлэхэд нь хамт байсан нь олны анхаарлыг татлаа.

Үнэт эдлэлийн дизайнер, “Jennifer Meyer Jewelry” брэндийн үүсгэн байгуулагч Женнифер Мейер аравдугаар сарын 10-нд Нигерийн тэрбумтан Адебайо Огунлесигийн хүү Жеффри Огунлеситэй гэрлэжээ. Хуримын ёслол Хавайн Ланай арал дахь “Four Seasons” амралтын газарт болсон байна.

Хуримд жүжигчин Леонардо Ди Каприо найз бүсгүй Витториа Череттитэйгээ, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос эхнэр Лорен Санчес Безостойгоо оролцсон аж.

Тоби Магуайр, Женнифер Мейер нар 2007 онд гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон ч 2016 онд тусдаа амьдрах болсноо зарласан юм. Хожим нь тэд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулжээ.

Хэдийгээр гэр бүлээ цуцлуулсан ч Магуайр экс эхнэрийнхээ хуримд оролцож, ёслолыг удирдсан нь тэдний харилцаа болон гэр бүлийн холбооны талаар олон нийтийн анхаарлыг дахин татсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин, загвар өмсөгч С.Хүслэн хүний амь хөнөөхийг завдсан болон хар тамхины хэрэгт холбогджээ

15/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дэниел Крэйг “Нарниа: Шидтэний ач хүү” кинонд тогложээ

14/10/2026
Оддын амьдрал Урлаг

Том Хиддлстон: “Аав байх нь миний амьдралын хамгийн чухал үүрэг”

14/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг удирдан явуулжээ

15/10/2026

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026

Майкл Жексоны “Super Bowl”-ийн домогт тоглолтын тухай баримтат киног 2027 онд нээнэ

15/10/2026

И Бён Хун, И Кван Сү нар “Nambeol” түүхэн тулаант кинонд хамтран тоглоно

15/10/2026

Уран бүтээлч Б.Нармандахын “Оршихуйн мөр” анхны бие даасан үзэсгэлэнг нээлээ

15/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.