Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин, загвар өмсөгч С.Хүслэн хүний амь хөнөөхийг завдсан болон хар тамхины хэрэгт холбогджээ
Оддын амьдрал

Жүжигчин, загвар өмсөгч С.Хүслэн хүний амь хөнөөхийг завдсан болон хар тамхины хэрэгт холбогджээ

Урлаг Урлаг15/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Флорида мужийн Майами-Дэйд тойрогт амьдардаг, Монгол гаралтай, жүжигчин, загвар өмсөгч Саруултуяагийн Хүслэн “Uber Eats”-ийн хоол хүргэлтийн жолоочийг буудаж хөнөөхийг завдсан хэргээр баривчлагджээ. Мөн түүний гэрт нэгжлэг хийх үеэр олон төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, 11 мянга гаруй ам.долларын бэлэн мөнгө илэрсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв.

Цагдаагийнхны мэдээлснээр, хэрэг аравдугаар сарын 12-ны үүрээр гарсан байна. “Uber Eats”-ийн жолооч хоол хүргэх үеэрээ нэгэн эмэгтэйтэй ярилцсан бөгөөд дараа нь түүнтэй дахин уулзаж, утасны дугаарыг нь авах зорилгоор тухайн газарт эргэн иржээ. Энэ үеэр эмэгтэйн найз залуу гэх 33 настай С.Хүслэн жолооч руу буу тулган газарт хэвтэхийг шаардсан байна.

Улмаар жолооч руу буудахад сум өгзөгний баруун хэсгийг шүргэжээ. Мөн гар бууныхаа бөгсөөр толгойн ар хэсэгт нь цохиж, заналхийлсэн хэмээн цагдаагийн тайланд дурдсан байна. Хохирогч зугтаж, эмнэлгийн тусламж авчээ. Цагдаагийнхан С.Хүслэнг баривчилж, гэрт нь нэгжлэг хийх үеэр кокаин, MDMA, кетамин, марихуан, псилоцибин агуулсан мөөг болон жороор олгодог эмүүд илрүүлсэн аж. Түүнчлэн мансууруулах бодисыг хэмжиж, савлахад ашиглаж байсан байж болзошгүй өрөө олджээ.

С.Хүслэнг хүний амь хөнөөхийг завдсан, аюултай зэвсэг ашигласан болон мансууруулах бодистой холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгаж байгаа аж. Шүүх түүнийг барьцаагаар суллах хүсэлтийг зөвшөөрөөгүй тул цагдан хоригдож байна.

Тэрбээр Дархан-Уул аймагт төрсөн бөгөөд найман настайдаа АНУ-д хөл тавьжээ. Улмаар тус улсад загварын салбарт амжилттай ажиллаж байсан юм. Мөн тэрбээр 2020 онд үзэгчдэд хүрсэн “U” фильмийн бүтээл ““Single Ladies-4: Төгсгөл ба эхлэл” уран сайхны киноны гол дүрд тоглож байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дэниел Крэйг “Нарниа: Шидтэний ач хүү” кинонд тогложээ

14/10/2026
Оддын амьдрал Урлаг

Том Хиддлстон: “Аав байх нь миний амьдралын хамгийн чухал үүрэг”

14/10/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Сельма Блэр нислэгийн үеэр хоёр онгоцны үйлчлэгчид гэмтэл учруулжээ

13/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Нэрт найруулагч О.Машбатын хүү, найруулагч М.Бишрэлийн зохиолыг Холливуд худалдан авчээ

15/10/2026

Жүжигчин, загвар өмсөгч С.Хүслэн хүний амь хөнөөхийг завдсан болон хар тамхины хэрэгт холбогджээ

15/10/2026

С.Бямбын “Зогсоол” кино А зэрэглэлийн Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадмын нэр хүндтэй шагналуудын эзэн боллоо

15/10/2026

Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ

15/10/2026

Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний III хурал Германд болно

15/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.