Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»“Star dance Mongolia” клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
Бүжгийн урлаг

“Star dance Mongolia” клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа

Урлаг Урлаг19/10/2026Шинэчлэгдсэн:19/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2026 оны аравдугаар сарын 17-ны өдөр Дэлхийн бүжгийн спортын холбоо (WDSF)-ны гишүүн байгууллага болох Монголын бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан Хореографик латин бүжгийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд “Star Dance Mongolia” клубын senior 1 насны “Star Queen”, өсвөр насны “Star Girls” болон Эрдэнэт хотоос оролцсон “Star Erdenes” багууд хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж, өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, Senior 1 нас (35-45 насны) ‘Star Queen” баг тэргүүн байр эзэлж, Монгол Улсын аварга боллоо. Мөн 2025 оны дэлхийн аварга, Монгол Улсын аварга “Star Girls” баг аварга цолоо дахин бататгаж, хореографик латин бүжгийн өсвөр насны ангилалд Монгол Улсын аварга цолоо хамгааллаа. Харин Эрдэнэт хотоос оролцсон “Star Erdenes” баг 14 багаас гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд боллоо. Ингэснээр гурван баг бүгд 2026 оны арваннэгдүгээр сарын 28–29-ний өдрүүдэд Испанийн Гвадалажара хотод болох Хореографик бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан юм.

Монголын бүжгийн спортын түүхэн амжилтыг үргэлжлүүлнэ

“Star Dance Mongolia” клубын “Star Girls” баг 2025 онд дэлхийн шилдэг 9 орны 12 багтай өрсөлдөн Д.Батсайханы дэглэлт “Хунт нуур” бүжгээрээ дэлхийн аварга болсон нь Монголын бүжгийн спортын төдийгүй багийн спортын түүхэнд бичигдэх бахархалт амжилт байлаа. Тус баг энэ жил улсын аварга цолоо дахин хамгаалснаар дэлхийн тавцанд эх орноо төлөөлөх дараагийн сорилтод хүчээ сорихоор бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

Энэ удаа “Star Dance Mongolia” клуб гурван багийн бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн аваргад оролцохоор бэлтгэж байгаа нь Монголын бүжгийн спортын хөгжил, багийн бүжгийн ур чадвар, өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэж буйн илэрхийлэл юм. Дэлхийн аваргын тайзнаа Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, эх орныхоо тугийг мандуулах эрхэм зорилгын төлөө тамирчид, дасгалжуулагчид, багш нар болон эцэг эхчүүд хамтдаа хичээн ажиллаж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” анхдугаар уралдааны гранпри шагналыг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хүртжээ

02/10/2026
Бүжгийн урлаг Урлаг

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болж байна

30/09/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Нээлттэй Монгол 2026″ хүүхдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

30/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат жүжигчин Б.Батбаатар зэвсэгт хүчний “Жанжин” штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн анхны гоцлол дуучнаар ажиллаж эхэллээ

19/10/2026

Лхасаран Линховоины нэрэмжит олон улсын XV уралдаанд Г.Алтанхуяг тэргүүн байр эзэлжээ

19/10/2026

“Star dance Mongolia” клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа

19/10/2026

“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна

19/10/2026

“Монголын орон зай” чуулбар бүтээлийн тоглолт боллоо

19/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.