Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»“Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ой тохиож байна
Бүжгийн урлаг

“Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ой тохиож байна

Урлаг Урлаг13/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говь нутагт бүжгийн урлагийн онцлог сайхан бүхнийг түгээж яваа “Говийн Уянга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байна.

Тус  бүжгийн хамтлаг 1996 онд Сайншанд сумын Ерөнхий боловсролын II  сургуулийн захирал Н.Бямбаагийн санаачилгаар 16 бүжигчин суралцагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Бүжгийн хамтлагийг БТА, МУСТА, багш Д.Саранцэцэг удирдан чиглүүлж, суурийг нь тавьсан бөгөөд хожим хамтлагийн үе үеийн бүжигчдийг МУСТА, багш Н.Ундрах үргэлжлүүлэн удирдаж, уран бүтээлийн замналыг нь түүчээлж байна.

Байгуулагдсан цагаасаа хойш нийт 11 үеийн 300 гаруй суралцагчийг бүжгийн урлагаар сурган хүмүүжүүлж улс аймгийн өсвөрийн бүжигчдийн уралдаанд олон удаа гала тоглолтод шалгарч, тэргүүн болон шагналт байрт шалгарч байв. Тухайлбал, төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийн нэрэмжит “Өсвөрийн бүжигчдийн улсын наадам”, Хүн домог” бүжгийн үндэсний их наадам, “Олон үндэстэн ястны бүжгийн наадам” зэрэг томоохон уралдаан тэмцээнд тэргүүн, шагналт байрт шалгарч байжээ.

Орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд үндэсний бүжгийн урлаг, өв соёлыг хүүхэд залууст өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн тус хамтлагаас 20 гаруй төгсөгч эдүгээ мэргэжлийн бүжигчин болж, Монголын урлагийн салбарт амжилттай ажиллаж байна.

Тухайлбал, 2016 онд “Авьяаслаг Монголчууд” шоунд амжилттай оролцож, шилдэг оролцогчдын нэг болсон Э.Ууган-Эрдэнэ ОХУ-д сурч ирээд Монголын орчин үеийн болон үндэсний бүжгийн салбарт амжилттай ажиллаж буй мэргэжлийн бүжигчин, бүжиг дэглээч юм.

Орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд үндэсний бүжгийн урлаг, өв соёлыг хүүхэд залууст өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж ирсэн тус хамтлаг энэ оны арванэгдүгээр сарын 15-нд 30 жилийн түүхт ойгоо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Bravo Урлаг

“Нарны хүүхдүүд” олон улсын наамдын шилдгээр шалгарчээ

09/11/2026
Bravo Урлаг

“Молор” хамтлагийн бүжигчид олон улсын уралдаанаас хамтлаг, гоцлол төрлөөр шагнал хүртлээ

04/11/2026
Бүжгийн урлаг Урлаг

ФОТО: “Уламжлал” тоглолт боллоо

03/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ой тохиож байна

13/11/2026

“Харандаа хад” байгалийн ховор тогтцын нэг

13/11/2026

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.