Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ
Үзэсгэлэн

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг22/10/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” үндэсний музей нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Европ, Ази тивийн найман улсад Чингис хаан, монголчуудын түүх, нүүдэлчдийн урлагийн чиглэлээр тусгай үзэсгэлэнгүүдийг гаргаж, томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирлээ.

Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалтай давхцан “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэнг Берлин хотын “Жеймс Симон” галерейд нээлээ.

Үзэсгэлэнгээр дамжуулан ертөнц дахинд энх амгаланг тогтоож, ЕвроАзийн их солилцоог буй болгож, өрнө дорнын ертөнцөд хамгийн томоохон хүчирхэг эзэнт улсыг байгуулсан Чингис хаан түүний өвөг дээдэс, үр хойчсын түүхийг цогцоор нь харуулж буй юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь ХБНГУ төдийгүй Европ тивд Их эзэн Чингис хаан, түүний залгамжлагчдын түүхийг үнэн зөвөөр ойлгуулж, монголчуудын өв соёлын гайхамшгийг бишрүүлэн хоёр орны соёл, шинжлэх ухааны салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээж байна.Үзэсгэлэнг зохион байгуулах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэсэн Берлин хотын захиргаа, Өвөг болон эртний түүхийн музей, Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, эрдэм шинжилгээний байгууллагууд, археологич, түүхч, сэргээн засварлагч, куратор, мэргэжилтнүүд болон нийт хамтран ажилласан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Мөн “Чингис хаан” үндэсний музейн захирал, Академич С.Чулуун үзэсгэлэнг нээж үг хэллээ. Тэрбээр энэ удаагийн Берлин хотод зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн нь хамрах хүрээ, оролцож буй үзмэрийн агуулга, тоо хэмжээ, өргөн хүрээний олон асуудлыг багтааж байгаагаараа бусад улсад гаргаж буй үзэсгэлэнгүүдээс хамгийн томоохон нь болж байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэнд дөрвөн байгууллагын 700 орчим дурсгалууд дэлгэгдэж, Берлиний номын санд хадгалж байсан маш ховор үзмэр, Монголын эзэнт гүрний холбогдолтой түүхийн ховор нандин олон дурсгалууд нэгтгэсэн. ХБНГУ-д ч Монголын Алдарт Турфаны цуглуулга, Иль хаант улсын үеийн чимэглэл зургууд, Монголын түүх, шашин, угсаатны зүй, соёлтой холбоотой бичгийн болон эд өлгийн зүйлсийн баялаг цуглуулгаас бүрдсэн. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийгдсэн судалгааны үр дүнг харуулахыг зорьсон” гэдгийг тодотгов.

Монгол Улсаас Герман улсад түүхэндээ анх 1989 онд Мюнхен, 2006 онд Бонн хотод, одоо Берлин хотод үзэсгэлэн гаргаж байсан бол, энэ удаад үзэсгэлэнгийн 90 хувьд Монгол Улсын сүүлийн 30 жилийн малтлага судалгааны ажлын үр дүнг харуулж буй гурав дахь үзэсгэлэн нь болж байгаа аж.

Берлиний музейн арал нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй дэлхийн соёлын голомт газар бөгөөд, Монголын Их хаанаар нэрлэгдсэн нүүдэлчдийн өв, соёлын дурсгал багтсан дээрх үзэсгэлэн зургаан сарын турш Монголын түүхийг Европийн үзэгчдэд зөв ойлгуулах, танин мэдүүлэх, сурталчлах боломжийг олгож байна.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргийн хамт, Берлиний Улсын музейн Өвөг болон эртний түүхийн музейн захирал Маттиас Вемхофф болон бусад албаны хүндэт зочид, төлөөлөгчид оролцож монголын түүхээр аяллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Б.Нармандахын “Оршихуйн мөр” анхны бие даасан үзэсгэлэнг нээлээ

15/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Увс аймгийн уран бүтээлчид түүхэн бүтээлүүдээ дэлгэлээ

15/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд жүжгийн зохиол бичих мастер сургалт үргэлжилж байна

22/10/2026

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026

“Нээлттэй тайз 90 хоног” хөтөлбөр үргэлжилж байна

22/10/2026

Шон “Дидди” Комбсыг өөр хорих ангид шилжүүлжээ

21/10/2026

Болливудын жүжигчин Тайгер Шрофф буут халдлагаас эсэн мэнд үлджээ

21/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.