“Өлсгөлөн тоглоом” (“The Hunger Games”) киноны од, “Оскар”-ын шагналт жүжигчин Женнифер Лоуренс өөрийн үс арчилгааны шинэ брэндийг байгуулжээ. Түүний үс арчилгааны “Mes” брэнд аравдугаар сарын 27-нд худалдаанд гарчээ. Тус брэндийн бүтээгдэхүүнүүдэд үсийг нөхөн сэргээх маск, үсний хэв маягийг дахин засах серум, үсний эзлэхүүнийг нэмэгдүүлэх мист багтаж байна.
Жүжигчин энэ тухайгаа “The Cut” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ярьжээ. Тэрбээр шинэ бизнесээ зөвхөн мөнгө олох зорилгоор эхлүүлээгүй гэдгээ онцлоод, “Илүү ухаалаг гарах гарц гэвэл томоохон франчайзад нэгдэх байсан. Баяжихын тулд шинэ компани байгуулах нь аяллын хөлөг онгоцноос үсрээд нэг хаалган дээр буухтай адил санагддаг” хэмээн хошигнон хэлсэн байна.
Лоуренсийн хэлснээр, кино зураг авалтын үеэр үсээ олон удаа будаж, янз бүрийн хэлбэрт оруулдаг байсан нь үс арчилгааны бүтээгдэхүүнд сонирхолтой болоход нь нөлөөлжээ. Тэрбээр өөрийн үсэнд учирсан гэмтэл, арчилгааны бэрхшээлээс туршлага хуримтлуулж, бусад хүмүүст ижил асуудал тулгарахаас сэргийлэх бүтээгдэхүүн бүтээхийг хүссэн байна.

