Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгийг Тэмүжин театрт толилуулж эхэллээ
Театр

“Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгийг Тэмүжин театрт толилуулж эхэллээ

Урлаг Урлаг04/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын бүтээл “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгийг бяцхан үзэгчдэд аймгийн Тэмүжин театрт толилуулж эхэллээ.

Энэхүү жүжиг нь хүүхдүүдэд шүд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг боловсрол олгох, шүдээ зөв тогтмол угаах дадлыг төлөвшүүлэх, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах үед үүсдэг айдсыг арилгах, шүдний өвчлөл үүсгэгч эрсдэлт хүчин зүйлсийн хэрэглээг бууруулах, сөрөг үр дагавруудын талаарх ойлголтыг бий болгох, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж шүдээ зөв тогтмол угааж хэвшихийн ач холбогдлыг сурталчлах зэрэг олон чухал ач холбогдолтой уран бүтээл юм.

Шүдээ угаах дургүй, чихэр, ундаанд дуртай 5 настай Моонон хүүгийн зүүдэнд нэгэн удаа Мөнгөн өвгөн айлчлан ирж, шүдээ угаахын ач тусыг үлгэрээр дамжуулан ойлгуулна. Хүүгийн зүүдэнд түүний шүднүүдийн адал явдал өрнөдөг. Чихэр ундаанд дуртай Араахай өөрийн зөрүүд, хайнга зангаасаа болж шүдний хорхойнуудтай нөхөрлөн баларч байгаа тухай гарна. Моонон хүү шүдээ угаагаагүйгээс болж шүд нь цоорч бие нь өвдөнө. Тэрээр мөнгөн дагина, цагаан нөмрөгт баатруудын тусламжтайгаар шүдний хорхойноос салж байгаа тухай энэхүү жүжигт өгүүлнэ. Жүжигт хөөрхөн шүднүүдийн нөхөрлөл, Оолой, Сойзмаа, Арзаахай, Мөнгөн дагина, Мөнгөн өвгөн зэрэг өөр өөрийн онцлог дүрүүд гардаг.

Хүүхэлдэйн жүжиг энэ сарын 6-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00, 11:30 цагаас тоглогдох бөгөөд хөгжилтэй адал явдал, эрүүл шүдний зөв дадал, инээд хөөр, ухаарал дүүрэн мөчүүдийг тус жүжгээс мэдрэх боломжтой.

Ташрамд мэдээлэхэд, Тус жүжгийг тайзнаа тавьж буй Баянхонгор аймгийн Тэмүжин театр нь 1986 онд байгуулагдсан Монголын анхны хүүхдийн театр юм. 40 жилийн түүхтэй тус театр 30 гаруй ажилтан, дөрвөн албатай, сургалт, уран бүтээл гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Театрынхан жилийн турш хүүхэд багачуудад зориулсан хуваарьт 12 тайлан тоглолтыг тавьдаг бөгөөд бүжиг, драм, үндэсний хөгжим зэрэг дугуйлан хичээллүүлдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Домгийн шар арслан” мюзиклээс

03/11/2026
Театр Урлаг

ФОТО: “Амьтны ферм” мета драмын жүжгээс

03/11/2026
Театр Урлаг

СУИС-ийн оюутнууд Ази номхон далайн бүс нутгуудын театрын сургуулиудын олон улсын фестивальд оролцоно

03/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Молор” хамтлагийн бүжигчид олон улсын уралдаанаас хамтлаг, гоцлол төрлөөр шагнал хүртлээ

04/11/2026

“Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгийг Тэмүжин театрт толилуулж эхэллээ

04/11/2026

Мазар хотын туурь Юань улсын үед хамаарч байна

04/11/2026

Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдлөө

04/11/2026

Гэри Синиз талийгаач хүүгийхээ дурсгалд зориулж дурсамж ном бичжээ

03/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.