“3.27” олон улсын оюутны их наадмын Үндэсний шилдэг бүтээл Ази номхон далайн бүс нутгуудын театрын сургуулиудын олон улсын фестиваль (APB)-д оролцохоор Сингапур улсыг зорилоо.
Өнөө жилийн Ази номхон далайн бүс нутгуудын театрын сургуулиудын олон улсын фестиваль (APB) Сингапур улсын Лассалын их сургуульд арваннэгдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Тус наадамд Соёл урлагийн их сургуулийг төлөөлөн оролцох оюутнуудыг Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч У.Дэлгэрбуян ахлан, Д.Батбаярын “Гэгээ” жүжгээс сэдэвлэсэн “Гэгээ” физикл жүжгээр оролцоно.
Фестивалийн хүрээнд захирлуудын уулзалт зохион байгуулагдах бөгөөд хуралд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал доктор М.Ариунжолоо оролцох аж.
Наадамд оролцох бүтээл нь 2026 оны “3.27” олон улсын оюутны их наадмаас шилдэг үндэсний бүтээл, шилдэг эмэгтэй дүр номинаци хүртэж, шилдэг бүтээ буюу гран-при цом хүртсэн юм.

