Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Норсон зүрх” мюзиклийн гол дүрийг дуучин Д.Энхгэрэл бүтээж байна
Дуу хөгжим

“Норсон зүрх” мюзиклийн гол дүрийг дуучин Д.Энхгэрэл бүтээж байна

Урлаг Урлаг11/11/2026Шинэчлэгдсэн:11/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг 35 жилийн ойгоо угтан Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзикл бүтээлээ. Уг мюзиклийн нээлт өнөөдөр /2026.11.11/ болох юм.

“Норсон зүрх” мюзиклийн гол дүрийг дуучин Д.Энхгэрэл бүтээж буй. Тэрбээр эл уран бүтээл болон бүтээж буй дүрийнхээ талаар “Миний хувьд анхны тайзны уран бүтээл. Өмнө нь “Хажуу өрөө”, “Rhyme”  гэх  киноны дүрд тоглосон. Дуучнаар ажилладаг ч гэлээ жүжиглэх чадварт суралцах эрмэлзлэл их байдаг. Тиймдээ ч “Норсон зүрх” мюзиклын дүрийн сонгон шалгаруулалтад оролцсон. Тэнцээд ажиллах болсон минь мөрөөдөлдөө хүрэх том алхам болж байна. Мюзикл драмын жүжгээс илүү хурд шаарддаг юм билээ. Тайзны бүтээл тэр дундаа мюзикл үнэхээр том цар хүрээтэй байдаг юм байна. Уран бүтээлчээс ч олон чадвар шаардана. Миний хувьд үзэгчидтэйгээ илүү сайн харьцаж, үг яриа хэллэгтээ анхаарах, хамтран тоглогчидтойгоо ойлголцож мэдрэх зэрэг олон зүйлд суралцсан. Дуулахдаа би зөвхөн дуундаа анхаарч, хоолойны өнгө дээрээ төвлөрөөд үзэгчидтэйгээ нэг их харилцдаггүй байсан. Кино ч ялгаагүй дүрдээ сайн ажиллахад л анхаардаг байсан бол мюзикл жүжиг гэдэг үзэгч, дүр, дуулалт гээд бүх зүйлд анхаарч, олон талын чадвараа хөгжүүлэхийг шаарддаг юм билээ” гэжээ.

Ташрамд дурдахад, “Норсон зүрх” төслийг Монгол болон Их Британийн мэргэжлийн уран бүтээлчид хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр /2026.11.11/-өөс эхлэн арваннэгдүгээр сарын 18-ныг дуустал “UG Palace”-т тоглоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Britney” цомгийн 25 жилийн ойд зориулан өмнө нь нийтэд хүргэж байгаагүй таван дууг цацжээ

10/11/2026
Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри 2027 оны “Live at Powderham” хөгжмийн наадмын гол одоор оролцоно

10/11/2026
Дуу хөгжим Урлаг

Стэнфордын их сургууль BTS хамтлагийн RM-ээс сэдэвлэсэн хичээл зааж эхэлжээ

10/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Норсон зүрх” мюзиклийн гол дүрийг дуучин Д.Энхгэрэл бүтээж байна

11/11/2026

Гэрэл зургийн “Гамма” агентлаг 30 нас хүрлээ

11/11/2026

“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ

11/11/2026

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа

11/11/2026

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зохиолч, яруу найрагчдын бүтээлээр түүвэр ном бүтээв

11/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.