Поп хөгжмийн хатан хаан Мэрайя Кэри 2027 оны зургадугаар сард Их Британийн Девон мужид зохион байгуулагдах “Live at Powderham” хөгжмийн наадмын гол уран бүтээлчээр оролцохоор болжээ. Тэрбээр зургаадугаар сарын 27-нд “Powderham Castle”-ийн задгай тайзнаа “Firefly” зуны аялан тоглолтоо толилуулж, дөрвөн өдөр үргэлжлэх наадмын хаалтын үдшийн гол од болох юм.
Дуучинтай хамт Их Британийн алдарт “Sugababes” хамтлаг тусгай зочноор, R&B урсгалын “Eternal” хамтлаг нэмэлт уран бүтээлчээр оролцоно.
“Live at Powderham” наадам 2026 онд дөрвөн өдрийн турш 140 мянга гаруй үзэгч хүлээн авч, Девон мужийн түүхэн дэх хамгийн том амьд хөгжмийн арга хэмжээ болж байжээ. Өнгөрсөн жилийн наадамд Льюис Капалди, Аланис Мориссетт, Тедди Свимс нар гол тайзны уран бүтээлчээр оролцсон юм.
2027 оны наадам зургаадугаар сарын 24-нөөс 27-ны хооронд “Powderham Castle”-ийн түүхэн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана. Мэрайя Кэригийн тоглолтын тасалбарын ерөнхий худалдаа арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагт эхлэх бөгөөд урьдчилсан захиалга арваннэгдүгээр сарын 11, 12-ноос эхлэхээр төлөвлөгджээ.

