К-попын томоохон хөгжмийн наадмуудын нэг болох 2026 оны “MAMA awards” шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 20, 21-нд Японы Осака хотын “Kyocera Dome” цэнгэлдэх хүрээлэнд хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.
Энэ жил дебют хийснийхээ 20 жилийн ойг тэмдэглэж буй “BIGBANG” хамтлаг “MAMA awards 2026”-аас “Music Visionary” буюу Хөгжмийн шинийг санаачлагч тусгай шагналыг хүртсэн байна. Мөн “BiiiG” дуугаараа шилдэг клип төрөлд шилдгээр шалгарч, “Фенүүдийн сонголт – Эрэгтэй уран бүтээлчдийн шилдэг 10”-д багтжээ. Мөн хамтлагийн гишүүн Тэян (Taeyang) “Live Fast Die Slow” дуугаараа шилдэг эрэгтэй соло уран бүтээлчийн бүжгийн үзүүлбэр төрөлд шагнал хүртжээ.
Түүнчлэн “BIGBANG” хамтлаг “MAMA awards 2026”-ын тайзнаа үзүүлбэрээ үзүүлсэн. Тэд хамтлагийнхаа 20 жилийн хөгжмийн замналыг харуулсан “Time Cosmos Medley”, “GiiiRIP”, “BiiiG” бүтээлүүдээ толилуулжээ. Мөн Солонгосын алдарт хүүхэлдэйн дүр Дули үлэг гүрвэлтэй хамтарсан тусгай үзүүлбэрээрээ үзэгчдийг баярлуулсан байна.

