Жорж Оруэллийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Амьтны ферм” метадрамын жүжиг тайзнаа амилж буй. Эл жүжгийн зохиолыг Т.Мөнхбулган бичиж, ерөнхий продюсероор М.Ганди,Г.Сэр-Од нар ажиллажээ. Харин жүжиг Т.Цэнд-Аюушийн найруулгаар үзэгчдэд хүрч байгаа.
“Амьтны ферм” жүжгийн гол дүрүүдэд Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Батцэцэг, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр, Г.Бямбадорж, Н.Даваадорж, бусад дүрд М.Бат-Эрдэнэ, Э.Мөнхшүр, О.Тэргэл, Д.Хуншагай, Д.Болд-Эрдэнэ, Х.Билгүүн нар тоглож байна.
Тэгвэл эл уран бүтэээлийн хаалтын тоглолтууд эхэллээ. Тодруулбал, ““Амьтны ферм” метадрамын жүжгийг арваннэгдүгээр сарын 27, 28, 29-нд гуравхан удаа тоглоод хаах юм.


