Өмнөд Солонгосын жүжигчин Хён Бин 2026 оны арваннэгдүгээр сарын 24-нд болсон “Аж үйлдвэрийн аюулгүй байдлын 2026 оны бага хурал”-ын үеэр БНСУ-ын Үндэсний тагнуулын албанаас (NIS) талархлын бичиг гардан авчээ.
Түүнийг үндэсний аюулгүй байдал, тагнуулын эсрэг үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнасан байна. Хён Бин өмнө нь Үндэсний тагнуулын албаны хүндэт тагнуулын эсрэг ажилтнаар томилогдож байсан юм.
“Crash Landing on You”, “Secret Garden”, “Confidential Assignment” зэрэг уран бүтээлээрээ олон улсын үзэгчдийн танил болсон жүжигчин Хён Бин 2023 онд нээлтээ хийсэн “The Point Men” кинонд Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны ажилтны дүр бүтээж байсан билээ.

