Монгол улсад оршин суудаг түрэг угсааны томоохон ястан нь казакууд /хасаг/ юм. Тэдний өвөг дээдэс нь МЭӨ 1 мянга жилийн дундуураас одоогийн Дундад Ази, Казакстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хүчирхэг аймаг болох бөгөөд түүний бүрэлдэхүүнд Массагет, Дай, Каспий, Исседон болон хожим Алан, Савромат зэрэг овог аймаг оролцдог байжээ. Сак аймгийн хойчис нь түрэгийн өвөг болох МЭӨ III зууны үеийн Усун, Канглы нар аж. Эд нар VIII зууны цагт Түрэг улс мөхсний дараа X зуунхүртэл Карлугийн улс, XI-XII зуунд Кимак, Кипчак, Караханидийн улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад XIII зууны эхээр Монголын эзэнт улсын харъяат болсон түүхтэй. Та бүхэндээ Казак түмнийхээ үзэсгэлэнт бүсгүйчүүдийн зурагнаас хүргэж байна.
www.URLAG.mn