Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Н.Ану: Хүүхдийн эмнэлэгт хувь нэмрээ оруулна
Үндэсний хөгжим

Н.Ану: Хүүхдийн эмнэлэгт хувь нэмрээ оруулна

Урлаг Урлаг30/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
21089mrh0apntiprhcbv7318v49097483162014-12-30-10-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Орос, Монгол, Хятад улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо энэ сарын 21-нээс 24-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь энэ жил 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсын гоо бүсгүйчүүд жил бүр амжилттай оролцож иржээ. Энэ удаагийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд гурван улсын нийт 58 гоо бүсгүй авъяас чадвар, оюун ухаан болон гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн юм.

Тус тэмцээний тэргүүн байрын эзнээр манай улсын гоо бүсгүй Н.Ану шалгарсан билээ. Тэрбээр “Мисс Монголиа 2013” тэмцээний тэргүүн байрын эзэн юм. Ингээд Орос, Монгол, Хятад улсын гоо бүсгүй шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний тэргүүн байрын эзэн Н.Анутай цөөн хором ярилцсан ярилцлагыг хүргэе.

-Юуны өмнө танд баяр хүргье. Энэхүү нэр хүндтэй тэмцээний тэргүүн байрын эзэн боллоо шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Бид энд ирээд 18 хонож байна. Энэ хугацаанд тэмцээндээ амжилт гаргахын төлөө өдөр, шөнөгүй бэлдэж бүхий л нөөц бололцоогоо дайчиллаа. Хөлс гарвал амжилт гэдэг үнэн юм байна. Шагнал авсан гоо бүсгүйчүүддээ баяр хүргэе. Мөн биднийг энэхүү тэмцээнд оролцох бүхий л боломжоор хангаж өгсөн нийслэлийн Соёл урлагийн газрынахандаа, шалгаруулалт болохоос эхлээд өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт байж, бүхий л зохион байгуулалтыг маань хийж байсан Бундаа эгч, Гантуяа эгч хоёртоо баярлалаа гэж хэлмээр байна. Мөн үсчин, make up хоёртоо бас баярлалаа. Тэд өглөөний 04 цагаас эхлээд л үд болтол бидний үсийг янзаж, нүүрийг маань будаж цай ч уух завгүй байсан. Энэ бүхний хүчинд бид амжилт гаргаж чадлаа шүү дээ. Та бүхэндээ бүгдэд нь баярлалаа гэж хэлье.

-Энэхүү тэмцээнд гурван улсын 58 гоо бүсгүй оролцож, шалгаруулалт их өрсөлдөөнтэй байлаа. Таны хувьд тэмцээний тэргүүн байрын эзэн болно гэдэгтээ мэдээж итгэлтэй байсан байх, тийм үү?

-Тийм ээ, миний хувьд өөртөө итгэлтэй байсан. Энэ тэмцээний тэргүүн байрын эзэн болно гэсэн зорилт тавьж энд ирсэн. Мэдээж өрсөлдөгчид хүчтэй байсан. Энэ тэмцээнд манай улсын улсын гоо бүсгүйчүүд жил бүр идэвхитэй оролцож ирсэн бөгөөд нийтдээ таван удаа түрүүлээд байна. Хил залгаа гурван улсын хамтын ажиллагаа болон найрсаг харилцааг бэхжүүлэх үүднээс зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд оролцогч улсууд маш их ач холбогдол өгдөг юм билээ. Миний хувьд энэ тэмцээнд түрүүлнэ гэдэг зорилго тавьж ирсэн. Өөртөө итгэлтэй байсан. Манай бусад оролцогчид ч гэсэн их амжилттай оролцлоо. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгийг бусад орны гоо бүсгүйчүүдэд харуулж чадлаа гэж бодож байна. Тэмцээнд түрүүлсэн оролцогчид мөнгөн шагнал дагалдаж ирдэг юм байна. Миний хувьд энэхүү мөнгөн шагналаасаа хүүхдийн эмнэлэгт хандивлана гэж бодож байгаа шүү. Манай улсад хүүхдийн эмнэлэг бол нэн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Тэр ч утгаараа би бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсч байна.

-Баярлалаа. Танд амжилт хүсэе.

-Баярлалаа.

Ц.Эрдэнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.