Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дурлалыг юутай зүйрлэх вэ? – Сэрчмаа – Serchmaa – Durlaliig yutai zuirleh ve?
Дуу хөгжим

Дурлалыг юутай зүйрлэх вэ? – Сэрчмаа – Serchmaa – Durlaliig yutai zuirleh ve?

Урлаг Урлаг22/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чамтай учрах л гэж замбуулинд би төрсөн юм
Чанга тэврэн үнсэж, уяран хайрлах гэсэн юм
Дуу шиг хорвоод хайрыг дурлалыг юутай зүйрлэх юм бэ?
Гялсхийн харвах одтой юу?
Нисэхийн ургах нартай юу?
Гал улаан сарнайтай юу?
Галавын цөлд тааралдах ганцхан балга устай юу?

Хорвоод ганцаараа ирчихээд
Хоёулаа болж л амьдардаг
Хосгүй тавиланд талархнаа
Орчлонд ганцаараа төрчихөөд
Олуулаа болж л жаргадаг
Онцгой заяанд баярлана

Надтай учрах л гэж нартад чи минь төрсөн юм
Хүрэх замын уртад хөтлөлцөх гэж л ирсэн юм
Дуулим хорвоод хайраа дурлалыг юутай зүйрлэх юм бэ?
Дуниарт цагаан манантай юу?
Дутуу цагаан мөрөөдөлтэй юу?
Бал бурам, эрдэнэ сувдтай юу?
Бяцхан ялдам шувуухайтай юу?
Байхгүй гэгээн диваажинтай юу?

Хорвоод ганцаараа ирчихээд
Хоёулаа болж л амьдардаг
Хосгүй тавиланд талархнаа
Орчлонд ганцаараа төрчихөөд
Олуулаа болж л жаргадаг
Онцгой заяанд зүрхнийхээ гүнээс баярлана

Хорвоод ганцаараа ирчихээд
Хоёулаа болж л амьдардаг
Хосгүй тавиланд талархнаа
Орчлонд ганцаараа төрчихөөд
Олуулаа болж л жаргадаг
Онцгой заяанд баярлана
Дурлалыг юутай зүйрлэх юм бэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

26/06/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн “Dynamite” дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

25/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

27/06/2026

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.