Тайз дэлгэцийн олон бүтээлд тайзны зураач, нүүр хувиргагчаар ажиллаж яваа make-up, artist Л.Цэрэндуламтай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 9-нд "Mongolian Art Show" хэмээх нэгэн өвөрмөц шоуг хийх гэж байгаа юм.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье. Удахгүй нэгэн өвөрмөц боди арт шоу зохион байгуулах гэж байгаа гэж сонслоо. Энэ шоуныхаа талаар манай уншигчдад мэдээлэл хүргэхгүй юу?
-Баярлалаа. Шууд.мн сайтын нийт уншигчид та бүхэнд ч бас өдрийн мэнд хүргье. Тиймээ, тун удахгүй "Mongolian Art Show" шоугаа "Marque"-27 club-д зохион байгуулах гэж байна. Энэ шоу маань "Body art", "Make up", "Мodern and Art", "Songs and dance" үзүүлбэр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.Үзүүлбэр тус бүрт олны танил хүмүүс оролцож байгаа.
Тодруулбал "Make up" үзүүлбэрт МУСТА Д.Отгонцэцэг, МУСТА Д.Ганцэцэг, "Андра" модель агентлагийн захирал, Топ модель Х.Бадамгэрэл, "Miss world mongolia 2014"-ийн үндэсний ялагч Т.Батцэцэг, Модель Т.Оюун-Эрдэнэ, Мисс, жүжигчин Х.Баярмаа, Мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг зэрэг монголын нүүр царай болсон шилдэг бүсгүйчүүд "Make up" үзүүлбэрийг тайзнаа амьдруулах болно.
Мөн "Body Art"-ын үзүүлбэрт Андра модел агентлагийн модель охидууд болон фото модель Б.Жимсээ оролцоно.
Түүнчлэн, "Modern and Art" үзүүлбэрт МУСТА Э.Азбилиг, О.Анударь, МУСТА М.Бямбаа нар нэгдэж байгаа. Харин “Songs and Dance” үзүүлбэрт маань МУСТА Ц.Баясгалан, МУСТА Э.Номин-Эрдэнэ, МУСТА Н.Наранбаатар, "Compass" хамтлаг, Дуучин Тулгаа, "Андра" загварын агентлагийн бүжгийн хамтлаг өөрсдийн шилдэг гэсэн номероо үзүүлэх болно. Түүнээс гадна өөр олон олон гайхалтай гэнэтийн бэлгүүд манай шоунд дэлгэгдэнэ.
-Хэзээнээс нүүр хувиргагч, тайзны зураач хийж эхэлсэн бэ?
-Би театр киноны зураач мэргэжилтэй. СУИС-ыг 2012 онд төгссөн. Түүнээс өмнө Үйлдвэр урлалын сургуулийн үйлдвэрлэлийн дизайнерын ангийг дүүргэсэн байгаа. Оюутан байхаасаа эхлээд дэлгэц, театрын уран бүтээлд зураачаар ажилласан. Мөн давхар нүүр хувиргагчаар ажиллаж байсан.
Миний анхны уран бүтээл гэвэл, MN25-р сураг телевизийн “Би хайртай” олон ангит кинонд нүүр хувиргагчаар ажиллаж байсан.
Түүнчлэн, оюутны төгсөх курст байхдаа “Гоолингоо” дуулалт жүжигт тайзны зураач хийж байлаа. Эдгээр маань миний анхны уран бүтээлүүд.
-Тайз, дэлгэцийн зураач хүн make-up, body art чиглэлээр зурахад хэр дөхөм байдаг вэ?
-Үндсэн мэргэжил маань зураач учраас энэ чиглэлээр ажиллахад их дөхөм, сонирхолтой байдаг л даа. Би 2009 оноос эхлээд өөрийн багш Э.Мөнхбаяртай хамтран энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Миний багш Э.Мөнхбаяр монголоос анх удаа олон улсын нүүр хувиргагчын тэмцээнд шүүгчээр ажилласан монголын мастер гоо сайханч хийдэг мундаг эмэгтэй бий. Энэ хүнтэй хамтарснаас хойш make-up, body art, хурмийн будалт гэдэг тайз, дэлгэцийн нүүр хувиргахаас тэс ондоо, тус тусдаа гэдгийг илүү ихээр мэдэрсэн.
Багштайгаа холбогдсоноос хойш make-up-ын чиглэлээр түлхүү суралцаж, хийж эхэлсэн.
-Нүүр будалтын ДАШТ-нд оролцсон сураг байсан. Хэр амжилттай оролцоод ирсэн бэ?
-Тиймээ. Э.Мөнхбаяр багштайгаа хамт өнгөрсөн жилийн тавдугаар сард Германы Франкфурт хотноо болсон үс засалт, нүүр будалтын ДАШТ-нд оролцоод ирсэн. Тус тэмцээнээс манай монголын баг багаараа 10-р байранд орсон амжилттай ирсэн байдаг. Нийт 60 гаруй орны 1300 гаруй оролцогчтой, зургаан мянга гаруй үзэгчтэй тэмцээн байсан.
Уг тэмцээнд би ганцаараа оролцоод ирсэн юм биш л дээ. Манайд Монголын үсчин гоо сайханчдын холбоо гэж бий. Тэр холбооноос маань монголын мастер үсчид, гоо сайханч, хумс будагч нарыг бэлтгэж, ДАШТ-нд явуулдаг. Дэлхийн тэмцээн бол дэлхийн тэмцээн байдаг юм билээ /инээв/. Тэндээс маш их юм үзлээ, сурлаа, мэдлээ. Хүний нүд нээгдэнэ гэдэг шиг, миний хувьд ДАШТ маш их ололтой, дэвшилттэй тэмцээн байлаа. Учир нь би энэ чиглэлээр монголд ганц ч удаа тэмцээн, уралдаанд оролцож үзээгүй. Шууд дэлхийн аваргад явсан. Гэхдээ бусдаас дутахгүй сайн ажлаа гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Дэлхийн аваргын тэмцээндминий моделиор Герман улсад өдгөө ажиллаж, амьдарч байгаа жүжигчин Энхтуул эгч маань ажилласан.
-Та “Гэгээн муза” наадмын "Шилдэг тайзны зураач" номинацид ээжтэйгээ өрсөлдөж байгаа. Ямар бүтээлээрээ өрсөлдөж байгаа вэ?
-“Гэгээн муза” наадамд би зураачийн хувиар анх удаа Н.Төмөрбатын “Хайрт минь би чамайг хүлээж байна” моно жүжгээр нэр дэвшиж байгаа. Харин ээж маань "Танихгүй эмэгтэй захидал" жүжгээрээ нэр дэвшээд байна.
Миний ээжийг Н.Батбилэг гэдэг. Олон жил УДЭТ-т тайзны зураач хийсэн, Соёлын тэргүүний ажилтан сайхан эмэгтэй бий. Маш авъяастай, олон жил зургаар ажиллаж явсан. Одоо УДЭТ-т үйлдвэр, техникийн хэлтсийн даргаар ажилладаг. Намайг зураач болоход ээж маань их нөлөөлсөн гэж боддог. Эгч бид хоёрыг юу хүсч, мөрөөдөж байна түүнийг маань биелүүлэхийг дэмжиж, хичээдэг хүн бол миний ээж, аав хоёр маань.
Миний найзууд маань өөрсдийн аав ээжээ надад магтахаас илүү, надад манай ээжийг “үнэхээр гайхалтай сайн аав ээжтэй. Чи ёстой азтай хүн” гэж хэлдэг. Миний ээж аав хоёр “Монголжин” студийн бүх кинонд зураачаар ажилласан, урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг. Намайг бага байхад ээжийг маань тайзны зураачаар дагнаж ажилладаг байлаа. Тэр үед одооных шиг аннасс, зурагт хуудас зэрэг хөгжөөгүй байсан.
Ээж ямбуу даавуу авчираад бүх жүжигчдыг гараагаа зураад, шөнө эсвэл өглөө эрт Соёлын төв өргөө, УДЭТ зэргийн үүдэнд өлгүүлдэг байсан. Тэгээд л ээжийн хажууд хань болж шөнө суусаар байгаад зурагт дуртай, хайртай болсон.
-Багаасаа аав ээжийгээ дагаж театр, кинонд явсан юм байна. Зураач гэхгүйгээр жүжигчин болохыг мөрөөдөж, мэргэжилд нь татагдаж байсан үе бий юу?
-Би хааяа энэ талаар эрэгцүүлж боддог. Заавал тайз дэлгэцийн бүтээлийн арын албанд ажиллахгүйгээд нүүр царай нь болоход яагаад болохгүй гэж хэмээн бодогдож байсан. Гэхдээнадад жүжиглэхээс илүү зурах авъяас илүү хөгжсөн байдаг. Өвөг дээдэс, удмаас мааньгарын ур, өнгөний мэдрэмж заяасан байхад би илүү зүйл рүү хуруу дүрэх хэрэггүй байх. Би зурах дуртай. Зураггүйгээр амьдралаа төсөөлж байгаагүй юм байна /инээв/.
Үргэлжлэлийг эндээс: http://www.shuud.mn/content/read/451691.htm