Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алс газар сурахаар одогсод”
Нийгэм

“Алс газар сурахаар одогсод”

Урлаг Урлаг05/05/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
73125_1414181504970652015-05-05-15-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Гэтэл эл харилцаанаас даруй хагас зуун жилийн өмнө хоёр орны  хооронд ардын дипломат харилцааны эхлэлийг тавьсан анхдагчид нь 1926-1930 онд Франц улсад суралцсан дөрвөн хөвгүүн байсан билээ. Тэд хожмоо шинэ цагийн Монголын шинжлэх ухаан, боловсрол, соёл урлагийн тэргүүлэх сэхээтнүүд болж, алдар нэрээ мөнхлөсөн түүхтэй.

Франц улсад сурч байсан дөрвөн хөвгүүн болон тэдэн дээр нэмэгдэн очсон Мэргэн гүн Гомбожав, Ж.Цэвээний гэргий Бадамжав түүнчлэн тэдний Францад суралцах ажлыг анх санаачлан зохион байгуулсан Ц.Дамбадорж, Эрдэнэбатхан, ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн багш Б.Ишдорж, Д.Буддари зэрэг олон хүмүүсийн амьдрал, хувь заяаны ээдрээт, эмгэнэлт түүхийн тухай сэтгүүлч Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” хэмээх ном бичиж хэвлүүлжээ.

Түүний шинэхэн номын талаар доктор, профессор З.Лонжид “Энэхүү дэвтэрт Ч.Болдын бичсэн зүйл бол судлаачдын бүтээлд  дурдах төдийгөөс ер хэтрээгүй байсан том сэдвийг тусгайлан авч үзжээ. Монголын төр улс орноо дэлхийн жишигт дүйцэхүйц эдийн засаг, боловсрол, соёлтой болгохыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлж байсныг Ч.Болдын энэхүү номоос мэдэх боломжтой. Зохиогч Ч.Болд олон янзын эх сурвалж эрэн олж бүтээлдээ ашигласан нь тун сайшаалтай” хэмээн үнэлсэн байна.

Сэтгүүлч Ч.Болд сүүлийн 7 жилийн хугацаанд судалгаа хийж  бичсэн энэхүү номдоо 120 шахам ховор гэрэл зураг болон архивын баримт ашигласны дийлэнх нь урд өмнө хэвлэгдээгүй бөгөөд судалгааны эргэлтэд анх удаа орж байгаа аж. Нийт гурван дэвтэрээс бүрдэх эл цувралын дараагийн хоёр дэвтэрт 1926-1930 онд Герман улсад суралцаж байсан сурагч, оюутнуудын тухай өгүүлэх юм байна.

Б.НАС

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026
Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Нийгэм Урлаг

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Элит” студийн бүжигчид улсын уралдаанаас гурван медаль хүртжээ

23/09/2026

Д.Сүрэнжавын “Хөвсгөл” найраглалын хөшөөг босголоо

23/09/2026

Чаннинг Татум нууц инстаграм хаягтай гэх цуурхлыг няцаав

22/09/2026

Лили Рэйнхарт талийгаач Бриттани Мерфигийн “Uptown Girls” киноны алдарт даашинзыг дахин өмсөж, хүндэтгэл үзүүлжээ

22/09/2026

Кейт Бланшетт жүжгийн үеэр утсаа ашиглахгүй байхыг хүсэв

22/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.