Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна
Нийгэм

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

Урлаг Урлаг08/01/2022Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Capture4894308382021-12-08-19-14[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Мэдээ, мэдээллийн тэргүүлэгч 80 гаруй сайтыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын сайтын холбоо”-ноос жил бүхэн уламжлал болгон зохион байгуулдаг “Web awards-2021” ёслолын үйл ажиллагаа энэ сарын 30-ны 15.00 цагm “Корпорэйт конвеншн центр”-т товлогджээ. Цар тахлын улмаас хоёр жил гаруйн хугацаанд түр завсарлаад байсан тус тэргүүн наадмыг өнөө жил тав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд “Цахим сэтгүүлзүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриатай тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Вэб авардын үеэр: 

-Мэдээллийн шилдэг сайт

-Сайтын шилдэг бүтээл

-Орон нутгийн шилдэг сайт

-Бизнесийн шилдэг сайт

-Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт

-Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч сайт

-Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт

-Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт

-Төрийн байгууллагын шилдэг сайт

-Шилдэг вэб сайт хөгжүүлэгч

-Шилдэг аппликейшн хөгжүүлэгч гэсэн 11 төрлөөр шилдгүүдээ шалгаруулах нь ээ. Эрхэм уран бүтээлч, цахим салбарын сэтгүүлчид та бүхнийг тэргүүн наадамдаа идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлэхийг уриалж байна хэмээн Зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ. Тус наадмыг Монголын сайтын холбоо нь МСНЭ, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран зохион байгуулах аж.

Мөн цахим салбарын тэргүүн наадмын үеэр олон нийтийн цахим санал асуулга, экспертүүдийн саналаар нийгмийн хөгжлийг дэмжигч Нийгмийн зүтгэлтэн, Нийгмийн идэвхтэн, Үндэсний шилдэг цахим үйлчилгээ, Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, Шилдэг үйлдвэр, Шилдэг бүтээн байгуулалтыг тус тус шалгаруулах юм байна. Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 90110009, 91937777, 88113780 тоот дугаараас лавлана уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ

06/10/2026

“Love letters” романтик драмын жүжгийг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно

06/10/2026

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.