Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хосуудаа “Хайрын хүч” тоглолтоор болзоорой
Уртын дуу

Хосуудаа “Хайрын хүч” тоглолтоор болзоорой

Урлаг Урлаг06/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-05-05_1653243454018212015-05-06-12-16[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. Тэрээр 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ. Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар палас-д 19:00 цагаас "Хайрын хүч" тоглолтыг зохион байгуулахаар болжээ. 

   Мянга мянган хосууд хайрандаа хөтлөгдөж болзох энэхүү тоглолтонд: "Эмоци" продакшн, BX, Баярцэцэг, Наагий, Баярцэнгэл, Бичүү, Амина, Мөнхбат&Үүрээ, "L guards", "Салхи", 3 бүдүүн, "Outlaw", "Мөнхийн реп", "Нэгэн зүгт", "Take off", "Fire", "Sync", "Motive", “Улаан туг” бүжгийн хамтлагууд болон дуучдаас С.Амармандах, Сэлэнгэ, Бобо, Анхаа Халиун, Хишигдалай, Жавхлантөгс, Зоригт, Gee, Цэцээ, Дандий зэрэг монголын шилдэг уран бүтээлчид оролцож хос залуусд хайрын хүчээ хайрлах нь ээ. Ингээд хайрынхаа төлөө тэмцэж яваа залуу хосоо дэмжиж мянга мянган хосуудыгаа 5 сарын 20-ны үдэш нэгэн оройг рок, попын ододтой хамт мартагдашгүй өнгөрүүлж тэдэнд хайрын хүч бэлэглэцгээе.


Хосуудаа "Хайрын хүч" тоглолтоор болзоорой

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.