Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Byambaa, TG, Sunderia, Saran- Gantsaardal – Бямбаа TG Sunderia -Ганцаардал
Дуу хөгжим

Byambaa, TG, Sunderia, Saran- Gantsaardal – Бямбаа TG Sunderia -Ганцаардал

Урлаг Урлаг25/05/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

TG

Гарах хүсэл алга, гадаа зэврүүн ганцаардалд тэврүүлж
Ганц өдрийг өнгрөөлөө гээл галзуурчихгүй
Гавал дотор минь ганцаас илүү бодолууд зочилж
Гагцхүү би үүнийг л гарах гарц гэж анзаараад ганцаарадалдаа цагаа зарна
Ганцаардал надад боломж олгоно, Гавлыг минь идэвхжүүлнэ
Гарнаас минь гарах зүйлийг минь илүү төгөлдөржүүлнэ
Харавсан сум мэт өдрүүд өнгөрнө цаг хугацаа
Хичнээн хол явсаныг анзаарах сөхөөгүй, би ганцаараа

Wallace

Тэндээс нуугдсан харанхуйд орших сарьсан багваахай
Би бол хашир чоно хуучин бууны хугархай
Өндөр дээр гарахын тулд, өндөр дээрээс бүгдийг харахын тулд,
Өндөг шиг өөгүй зүйл байдаг гэдгийг баталахын тулд
Өнгөцхөн би дүгнэлт хийхээс татгалзана өөртэйгөө мэтгэлзнэ
Өөрчлөлт хүссэн бодолтой минь эргэлзэж шаргууцалдна
Өөртөө том хана хэрэм босгож бусдаас тусгаарлагдана
Өшөө их хийх зүйл байна гээд Ганцаардалтайгаа үлдэнэ.

Sunderya

2р бадаг

Цэцэн мэргэн дуулах дуртай,Грекээс үүдэлтэй
Ялгуусан үзэлтэн гүн бясалгагч Райнизм
Зоволнгүй жаргал гэж үгүй, Жаргалгүй зовлон гэж үгүй
Тиймээс жаргал зовлонгийн хязгаарыг хэн мэдэх билээ.
Ганцаардан суухад эсэн бусын бодол эргэлдэнэ
Ганцхан амжилтанд хүрэх гарц бэрхшээлийн цаана харагдана.
Оюун бодол төөрөгдөлтөөр сайн мууг ялгахаа байхад
Онгод биш мэдрэмжээрээ би үзгээ хурцлахад
Төсөөлөх чадвар шинэ санаа, үзэл бодол, мэдлэг практик
Төрсөн сэтгэгдлээ бичнэ цагаан цаасыг хараар сараачна
Хэн нэгэн үгүйсгэж болно гэхдээ би бол чи биш
Хэн нэгнийг дуурайж би бусад шиг баг өмсөхгүй
Харин бусдын нэг хэвэнд хүлэгдсэн сэтгэлгээний хүлээсийг тайлна
Халуун зүстэй шогшоно надад итгэл мэдрэгдэнэ
Охидууд том хана хэрэм босгож бусдаас тусгаарлагдана
Өшөө их хийх зүйл байна гээд ганцаардалтайгаа үлдэнэ.

Дахилт

3р бадаг
Бусдад эрэн сурвалжлагдана найз охинд хайр халамж дутна
Найзууд утас цохино холбогдох боломжгүй гэж хэлнэ
Гэрэлд гарах цаг болоогүй гэвч энд удаан тэсэхгүйнэ би
Гэлэн хүртсэн лам шиг хурьцал үйлдэхгүй байж бас чадахгүй
Гэр бүл минь галзуурсан хүн гэж хаалга тогшино холдсоор Гэхдээ ухаан бодол минь үүнээс илүү саруул байсангүй
Бусдыг юу гэж бодох нь үнэндээ надад хамаагүй
Тэр бяцхан Будда шиг аврага могой ирж намайг хамгаална.
Асгарах бороо мэт бусдын хар цагаан хэл амнаас
Арсалдах дайсан зүэн ядалт бүхнийг мартах аваас
Сахал үсэндээ баригдсан санаа үзэл минь гэгээрсэн
Санаж явдаг бүхнээ бүтээх зөв гарцыг би олж харсан.
Хүсвэл би эрх чөлөөтэй, ямар шоронгийн хоригдол биш
Хүн алж, хүрээ талж хулгай хийж зугтсан оргодол биш
Ганцаардал надад эргэцүүлэл ирээдүй зааж өгдөг
Гартаа бүгдийг авч ганцаардлын хана хэрмээ нураая

Ганцаардал надад боломж олгоно, Гавлыг минь идэвхжүүлнэ
Гарнаас минь гарах зүйлийг минь илүү төгөлдөржүүлнэ
Харавсан сум шиг өдрүүд өнгөрнө цаг хугацаа
Хичнээн хол явсаныг анзаарах сөхөөгүй, би ганцаараа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

G-Dragon-ы хувийн онгоц маргаан дагуулав

04/09/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин Бейонсегийн 44 насны төрсөн өдөр

04/09/2025
Гадаад мэдээ Урлаг

G-Dragon “PUBG” тоглоомтой хамтран ажиллана

03/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна

05/09/2025

G-Dragon-ы хувийн онгоц маргаан дагуулав

04/09/2025

“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ

04/09/2025

“Netflix”-ийн “Physical: Asia” шоунд Монголын баг өрсөлдөнө

04/09/2025

“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ

04/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.