Залуучууд нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн сэтгэл зүрх, цаг заваа зориулан Монгол орныхоо хойч ирээдүй болсон бяцхан үрсэд баяр баясгалан, гэрэл гэгээ нэмэхээр уг төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Уг төслийн зорилго нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан тохь тухтай тоглоомын өрөө, эмчилгээний өрөө, гадаа тоглоомын талбай зэрэг ээлтэй орчинг бүрдүүлж, өвчиндөө шаналж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжин, тэдний тоглох болон хөгжих боломжийг хангахаар цаашлаад олон нийтэд үлгэрлэх, өөрсдийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой.
Уг төслийг хандив босгох олон төрлийн үйл ажиллагаанд суурилан Найрамдал Ротаракт клуб2014 оноос эхлэн хэрэгжүүлж 3 тоглооомын өрөөг тохижуулсан билээ.Харин 2015 оноос эхлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Найрамдал Ротаракт клуб нь “Dream Corner 2015” төслийг Улаанбаатар хотын 7 дүүргийн эмнэлэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр зэрэг нийт 8 газарт хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.
Dream Corner 4,5 өрөөнүүдийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 7-р сарын 9-ны Пүрэв гаригт буюу өнөөдөр болно
10:00 цагт Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хамгаалах Байр
14:00 цагт Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн өрөөг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болох аж. Төслийн нээлтэнд сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
www.Urlag.mn