Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 2. Санчир гараг. Үнэг одтой, 3 хөх мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 05 цаг 19 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Аливаа зүйлсийг өөрийн болгоход таатай өдөр. Ашигтай худалдаа наймаа хийж, гэрийн тавилгаа өөрчилж, их засвар хийхэд өлзийтэй сайн. Үдээс хойш үл ойлголцлоос болж амьдралд тань хүндрэл гарч болзошгүй. Хайр сэтгэл, гэр бүл, хамтран ажиллагсадтайгаа маргаан мэтгэлцээнд орох магадлал өндөр байна.
Үхэр (4/20-5/20)
Таагүй өдөр. Хувь тавилан таны зан суртахууны хувьд ээлжит туршилтаа явуулах болно. Ач холбогдол багатай зүйл, жижиг үл ойлголцол нь таныг үйл ажиллагааны чиглэл рүү давуу эрхтэйгээр гол зүйл руу аваачина. Эрүүл ухаанаар, шүүмжтэй харцаар өөрийн боломжийг мөн хүрээлэн байгаа хүмүүс зүтгэлтэйгээр таагүй эвдэрсэн зүйлийг янзлах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Хамтын үйл ажиллагаа болон хамт олноор амрахад таатай өдөр. Өдрийн эхний хагаст сэтгэл санааны тэнцвэртэй байдал ажиглагдана. Хамтрагчтайгаа харилцах нь нийлэмжтэй байх ба гэр бүлийн бяцхан баяруудад сайн. Муу мэдээ, муу санаатантай харилцах байдлыг хүлээцтэйгээр даван туул.
Мэлхий (6/22-7/22)
Оюуны гэгээрэл, сэтгэлийн шархаа анагаах, нүгэл хилэнцээ наминчлах өдөр. Бүтээлч ажил өрнүүлэхэд таатай. Мөн аялан жуулчлах, биеийн хүчний ажил хийхэд өнөөдрийг зориулж болно. Ардын уламжлалт аргаар эмчилгээ хийлгэхэд тохиромжтой үе ирлээ. Зөнтэй зүүдлэх тул зүүдээ манан, биелэхийг нь хүлээ. Too цифр зүүдлэх нь хөл үймээнийг зөгнөнө.
Арслан (7/23-8/22)
Мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олохыг од эрхэс амлаж байна. Ажил хэрэгтээ төвлөрч, ажиллах чадвар гайхалтай өндөр байснаар үр дүнд хүрнэ. Үдээс хойш зарим нэг хүндрэлүүд гарах боловч бүү эмзэглэ. Азгүйтэл амжилт болон хувирна. Үүнийг сайн анхаарч авах гээхийн ухаанаар аливаад хандахыг зөвлөе. Өнөөдөр настангууд даралт ихсэх өвчнөөс болгоомжил.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр баяр хөөр, сэтгэл хөөрлөөр дүүрэн байна. Хүүхдүүдтэйгээ харилцан, идэвхитэй амрахыг зөвлөж байна. Хаяж гээгдүүлсэн зүйлээ олоход таатай өдөр байна. Энэ өдөр төрсөн хүүхэд урт удаан наслах болно. Зүүд болон хүсэл сонирхлоо нууцлахыг зөвлөж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Хамгийн цэвэр ариун гэж хэлмээр өдөр. Идэвхтэй амрах, биеийн хүчний ажил, аялал зугаалга, шинэ танилтай учрахад таатай өдөр. Бичиг цаасны ажлаа цэгцлэх, засвар хийх, нүүж суухад таатай байна. Үл хөдлөх хөрөнгөтэй худалдан авалтаас бусад худалдан авалт таатай байна. Ороиг түүдэг галын дэргэд өнгөрүүлээрэй.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдөр таны төлөвлөгөөнд гайхшруулсан, эрэлт хэрэгцээтэй зүйлс багтаж байгаа бол өөрийн үйл ажиллагаандаа түүнийг оруул. Энэ нь нөлөө бүхий түншийн анхааралд өртөнө. Харилцаа тань үр дүнгээ өгнө. Хэрэв та өөрийн үйлдэл шийдвэр эсвэл ойр дотны хүнийхээ дүгнэлтэд эргэлзэж байвал зөн совингоо дагахаа битгий март. Эрч хүчээ алдалгүй өөртөө бас итгэлтэй бай.
Нум (11/22-12/21)
Зөрчилдөөнтэй, хоёрдмол шинжтэй өдөр. Үдээс өмнө таны хувьд чухал хамааралтай хүмүүстэйгээ уулзаж ярилцах бөгөөд үр дагавар нь хүлээж байгаагүй байдалд оруулна. Үдээс хойш амин хувийн, бас нийтийн ашиг сонирхлын үүднээс хариуцлагатай ажил хэргийг төлөвлөх бөгөөд энэ нь танд ертөнцийг авчирч, тэнцвэрийг бий болгоно. Биеийн хүчний ачаалал авах нь тустай.
Матар (12/22-1/19)
Маш хүнд байж болох өдөр. Шинэ санаа, үйл ажиллагаанаас ашиг орлого олж, ая тухтай байдлаа дээшлүүлэхээр гаргасан хичээл зүтгэл тань талаар өнгөрнө. Амлалтаа биелүүлэхгүй байгаа байдал, худал хуурмаг явдлаас болж урам зориг мохох бололтой. Олон хүнийг хамарсан үйл ажиллагаа болон биеийн хүчний ачаалал шаардсан ажлаас зайлсхийх хэрэгтэй. Оройхон тийш эрүүл мэндэд сөрөг шинж тэмдгүүд ажиглагдах бололтой. Спиртийн төрлийн ундаа, махан хүнс, халуун ногоотой хоол идэхгүй байвал эрүүл мэндэд сайн.
Хумх (1/20-2/18)
Аргын талын сургаалийг баримтлах, философийг, сонгодог уран зохиолыг сонирхож болно. Уран бүтээлд тохиромжтой өдөр. Санаачлагаа бүү алд, төрөл төрөгсөд ба ойрын тусламжинд бүү найд. Ихэнх ажлыг өөрөө гүйцэтгэ. Өөрийн эрүүл мэнддээ анхааралтай ханд. Орой нь толгойн өвчин таныг зовоох бөгөөд удахгүй энэ байдлаас гаргах учир амрах нь дээр ба урилгаас татгалзаж, зочдыг урих хэрэггүй. Хүүхдүүддээ цаг гарга. Тэд таньтай харилцахыг үгүйлж байна.
Загас (2/19-3/20)
Идэвхигүй, назгайрсан өдөр байх тул үйл хөдлөлд яарах хэрэггүй. Магадгүй, зарим нэг хамгаалалтгүй байдал гарч мэдэх талтай. Таны хувьд оюун бодлоо төвлөрүүлж, өөрийн зөн билгээ сонсох шаардлагатай. Өөрийн тань хувьд хичнээн чухал асуудал байлаа ч бусдын эрх ашгийг хөндөхөөр бол асуудлыг эвээр ойлгуулж хэлээрэй. Анагаах, сувилах, эмийн эмчилгээг эхлүүлэхэд тохиромжтой.
www.urlag.mn