Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 5. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 22. Санчир гараг. Чөлөөт эх одтой, 8 цагаан мэнгэтэй, хөх бич өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр та үүссэн хайр сэтгэлийн асуудлыг амжилттай шийдэж магадгүй. Нөхцөл байдлын таатай урсгал, харилцаандаа туйлын уян хатан байх чадвар нь эрэгтэй энэ ордныхонд ямарч хүндрэлийг давах, өрсөлдөгчөө ялах боломж олгоно. Эмэгтэй энэ ордныхонд үйл явдлын гэнэтийн өөрчлөлт нь гэр бүлийн хүрээнд асуудал үүсгэж, аж ахуйн нэмэлт зардал гаргана. Найз нартайгаа эсвэл дотны хүмүүстэйгээ чухал асуудал үүсэхэд бэлэн бай.
Үхэр (4/20-5/20)
Оюуны хөгжил, хувийн амьдралын асуудалд энэ өдрийг зориул гэж одод зөвлөж байна. Өнөөдөр архи, согтууруулах ундаа болон махан хоолноос татгалзвал зохино. Үдэш амралт, дуртай зүйлдээ цаг гарга. Хайр сэтгэлийн фронт дээр бүх зүйл хэвийн. Ганц бие энэ ордныхон романтик болзоо товлоход тохиромжтой. Гэхдээ санаандгүй учирсан хосуудад энэ өдөр гэнэтийн таатай зүйлүүд ар араасаа гарч ирнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өдөр нь сайхан мэдээ авчирч магадгүй ба зарим зүйлээс болж мөн эсрэгээрээ байж магад. Өнөөдөр сайхан мэдээ эсвэл таагүй уулзалтыг бүү хүлээ. Учир нь тэдэнтэй хамт муу зүйл ч бас дагаж ирнэ. Хэтэрхий өөртөө гүн гүнзгий бодох эсвэл эсрэгээрээ замбараагүй харилцаанаас зайлсхий. Алдсан тэнцвэрийг сэргээхийн тулд та хамгийн ойрын хүмүүстэйгээ байх хэрэгтэй.
Мэлхий (6/22-7/22)
Үр хүүхэдтэй болох болон гэр бүлийн асуудлыг шийдэхэд сайн өдөр. Сугалаа, шагнал, ашигтай худалдан авалт хийснээр мөнгө санхүүгийн байдлаа сайжруулах магадлал өндөр байна. Үдээс хойш гадаад ертөнц, ялангуяа хөршүүдтэйгээ бага зэрэг маргалдахыг үгүйсгэхгүй. Тэвчээртэй байж, уужим сэтгэлийг гаргаарай. Үр хүүхдүүддээ анхаарал халамжийг сайн тавиарай. Тэдний хувьд таны зүгээс үзүүлэх тусламж дэмжлэг урьд урьдийнхаас илүү их хэрэгтэй байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, цэвэр агаар, ой мод, цэнгэлдэх хүрээлэнд өдрийг өнгөрөөхийг од гарагс зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Таны зөн билэг, нэвт харах чадвар өндөр байна. Энэ нь хувийн амьдрал ба ажил хэрэгт тань тусална. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Арилжаа наймаа хий. Хамтын ажиллагааны талаар гэрээ хэлцэл байгуул. Илтгэл тавь. Энэ ордныхон маш сэтгэл татам байх ч зарим нь хайрын амтанд умбах, эсвэл хагацал амсах бололтой. Эрэгтэй энэ ордныхон ханьдаа анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүсэх бололтой. Зарим хүмүүс бардамналаас болж гэр бүлд бухимдал үүснэ.
Охин (8/23-9/22)
Ямар ч үйл ажилд онцгүй өдөр. Тиймээс төгсгөлийн шатанд байгаа бүх ажлаа дуусга. Шинэ ажлыг бүү эхлүүл. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол биеийн байдал чинь муудаж магад. Болгоомжтой байх шаардлагатай. Хоолоо барих, сойх хэрэгтэй. Уйлах, уурлах хэрэггүй. Морийг зүүдэндээ ба сэрүүндээ харвал муугийн тэмдэг.
Жинлүүр (9/23-10/22)
Эмчилгээ, хүүхэд олох, сүй тавихад таатай өдөр. Сонирхолтой олон хүмүүстэй танилцах боломжийг бүү алд. Мэргэжлийн бүтээлч байдал тань өөрийн чадвараа бодит болгоход боломж ирнэ. Таны эр зоригтой байдал гэнэтийн шийдвэр эргэн тойрон дахь хүмүүсийг гайхшруулахад хүргэнэ. Танил биш хүмүүсээс болгоомжил. Яг энэ өдөр танил биш хүмүүс таагүй зүйл авчрах болно.
Хилэнц (10/23-11/21)
Гэр бүлээрээ амарч зугаалах, ном унших, хоббигоо хөгжүүлэхэд тохиромжтой өдөр. Сансрын энергийн өөрчлөлтөд бэлд. Хэт хөнгөмсөг, эсвэл хэтэрхий хашир зан гаргаж байж ойр дотны хүмүүсийн дургүйг хүргэхээс сэрэмжил. Үүссэн нөхцөл байдалд тохируулан хэлэх, ярих үгээ сайн цэнээрэй, урьдаас бэлдсэн ч гэмгүй байна. Таны үйлдэл бодлоос тань түрүүлчих вий дээ.
Нум (11/22-12/21)
Сайн бодсон үйлдлүүд заавал амжилт авчрана. Найзуудтайгаа, хөрштэйгөө, холын хамаатантайгаа харилцах харилцаандаа анхааралтай бай. Дайсны хатгалга ирж магадгүй. Биеийн тамираар хичээллэх, хол явах, зугаалах, идэвхтэй амрахад тохиромжтой. Хэтэрхий буруу бодох, хамтрагч нь анхаарал тавихгүй байгаа мэт санагдах нь хувийн амьдралд үл ойлголцолд хүрнэ.
Матар (12/22-1/19)
Энэ өдөр гэр бүлд хэрүүл маргаан гарах магадлал маш өндөр байна. Таны хувьд эцэг эх болон хүүхдүүдтэй харилцах харилцаанд сорилт шалгалт хүлээж байна. Хэрвээ хэрүүл маргаанаас холдох боломж гарвал энэ нь таны амжилтанд нөлөөлөхийн зэрэгцээ гэр бүлд халуун дулаан уур амьсгал бүрэлдэн тогтоход нөлөөлнө. Хардлага сэрдлэгээс болж гал авалцах нь дамжиггүй. Ихэмсэг бардам байдлаа умартаж, танд ирсэн гомдлыг уучилан хэлтрүүлэхийг хичээгээрэй. Жижиг хэмжээний таагүй үйл явдлуудад анхаарал хандуулахгүй байх хэрэгтэй ба бүх зүйл цагийн аясаар алга болох болно.
Хумх (1/20-2/18)
Таатай өдөр. Нигүүлсэнгүй сэтгэлийн хайрын ба уучлалын дор энэ өдөр болж өнгөрнө. Хэрвээ санхүүгийн байдал чинь хангалттай бол мөнгөний талыг сүмд өргөж барьц өг. Үдээс хойш хувийн амьдралд азгүйтэл гарна. Бэлгийн асуудалд хэтэрхий их төвлөрөх хэрэггүй. Эцсийн эцэст секс ба хайр сэтгэл нь өөр зүйлүүд юм.
Загас (2/19-3/20)
Асуудпыг шийдэхдээ сэтгэл санааны илрэлээ гаргах, огцом хэлэх, бодлоо эрс шийдэмгий хэлэх нь ямар ч ажилд амжилтад хүрэхэд саад болно. Өмч хөрөнгөний асуудал үүсч болно, гал түймэр, дээрэм тонуул, хөнгөн асуудал гэх мэт. Та юу ч сонирхсон бай энэ нь таны үзэл бодлыг тэлж өгөхөөс гадна танд гайхалтай боломжуудыг нээж өгнө.