Таны минь гишгэсэн газраас түмэн өнгийн цэцэг дэлгэрч
Урсах нулимас нойтон тусал бүхэн зөвхөн жаргалых байг ээжээ
Шүүдрийн туслаар цай чанаж таньдаа бариад очий ээжээ
Шүлэг дуундаа таныгаа үгүйлэн хайрлан дуулах юм ээжээ
Нулимас гашуун харууслын нулимас нясуун
Нууцхан хайрласан хайранд чинь эрхэлж дандаа явж дээ
Өршөө ээжээ эрхийн тэнэг хүүгээ өршөө
Өмөг түшиг та минь намайгаа өршөө уучилж өршөө ээж минь
Дахилт:
Нисээд олдохгүй та муу хүү чинь
Нэг л их гунигтай хоцрох вий дээ
Намрийн шувуудтай орхиод одох вий гэж цайлган ээжийгээ дурслаа
Уучил ээжээ өршөө ээжээ
Ухаангүй тэнэгхэн хүүгээ тэ минь уяртал зэмэл дээ
Уйлан байж дуулий
Танийхаа өлмийд шүлэг цэцэг дэвсий
Энэ миний чадан ядан дуулсан дуу минь
Энхрий таныхаа сайхан бүхнийг дурсан санан дуулсан дуу минь
Сэтэглээс минь урган гарах тандаа өргөх сүүн цацал
Рап: Нүднээс минь сувдан нулимас бөмбрөн урслаа ээж минь
Нүгэл нүднээс замхран арилсан мэлмэрэн урслаа ээж минь
Нүцгэн модод навчаа уярлан харамсан гуних шиг
Нүгэлт зүрх минь алдан энэдэж таниасаа холдох вий
Рап:Ээж минь та бялчирхан үр дээ ганц л заяах шүтээн минь шүү
Хэлээч хүүдээ холдохгүй гэж амлаач хүү дээ
Анзаараагүй би бүхнийг анзаарагүй явсаар явсаар
Саяхан залуугаараа явсан ээж минь өтөлсөнийг анзаарлаа
Дахилт:
Нисээд олдохгүй та муу хүү чинь
Нэг л их гунигтай хоцрох вий дээ
Намрийн шувуудтай орхиод одох вий гэж цайлган ээжийгээ дурслаа
Цэцэгсийн толгой бүхөлзөхөд
Цээжинд минь гунигийн бороо зөөлөн шивэрлээ
Энхрий ээж минь дээ хайртай ээж минь дэээргэлдэнхэн он цаг урслаа
Нэг л мэдхэд байгаль дэлхий нар сартайгаа гандаж дээ
Ээждээ хийсэн зүйлээ эрэгцүүлэн бодоод үзий дээ
Хийсэн зүйлээ бичсэн шүлгээ эрэгцүүлэн бодсон хэдэн үгээ
Тандаа хайртай хүү чинь дуулж байна дууг минь харин цааш нь түгээ
Үүрнээсээ би чинь нисмээргүй
Үргэлж таниасаа бас холдмооргүй
үүл нь үгүй цэнхэр тэнгэээс нь
Аадар бороо орох гээд байх шиг санагдаад байх юм даа
Зүрхэндээ тээж сэтэглээ нээж өдөр хоног өнгөрсөөр
Ээжийн минь үсэнд буурал нэмжээ ,энхрийхэн хүү чинь 20 хүрчээ
Аясаар болдоггүй хатуу хорвоод амьдарч яаваагаа дуулахгүй бол
Ахиад таныгаа хэзээ би хайрлах юм бэ ээжээ
Дахилт:
Цэцэгсийн толгой бүхөлзөхөд
Цээжинд минь гунигийн бороо зөөлөн шивэрлээ
Энхрий ээж минь дээ хайртай ээж минь дэээргэлдэнхэн он цаг урслаа
Нисээд олдохгүй та муу хүү чинь
Нэг л их гунигтай хоцрох вий дээ
Намрийн шувуудтай орхиод одох вий гэж цайлган ээжийгээ дурслаа
Нэг л мэдхэд та минь өтөлжээ
Өдөр ирэх тусам таны минь үс бууралтсаар
Өнчин цагаан ботго шиг үлдэх вий дээ гэж хүү чинь айх юм
Өдий хүртэл та минь хүүгээ гэсэн сэтэглийг чинь бодох юм
Үүрнээсээ би чинь нисмээргүй үргэлж чамаасаа бас холдмооргүй
Дэрэгдээ байсан жаргалыг хүү чинь дэндүү дэндүү холоос хайж л байж дээ
Дэлхийн цэцэг хагдрах цагаар тэнэгхэн хүү чинь ойлгож ухаарлаа
Хүн хүнээс илүүтэй таныгаа гомдоож зовоож л явсан бол ээжээ
Хүүгээ өршөө таниасаа өшөө өөр ээж хүүд чинь үгүй дээ
Хүйтэн нойтонд даараагүй жиндээгүй
Халуун салхинд гандахгүй гундахгүй
Бас хүнээс илүү хүн болноо гэж хүүгээ хайрлаж
Бодолдоо зугаацаж гадуур тэнэж явсан байлгүй дээ
Алдаж энэдэж явсан муу хүү чинь
Аясан нойтон таныгаа л аргадий аргадан дуулий
Дахилт:
Нисээд олдохгүй та муу хүү чинь
Нэг л их гунигтай хоцрох вий дээ
Намрийн шувуудтай орхиод одох вий гэж цайлган ээжийгээ дурслаа
Цэцэгсийн толгой бүхөлзөхөд
Цээжинд минь гунигийн бороо зөөлөн шивэрлээ
Энхрий ээж минь дээ хайртай ээж минь дэээргэлдэнхэн он цаг урслаа