Болсон явдалаас жилийн дараа эргээд нэг харлаа
Будлиан самуун болсон өдөр иргээд бараг мартагдлаа
Долоо бас нэгийн тоог хүн болгон мартах ёсгүй
Хэврээ мартах юм бол
Хойч үед минь маш их тусгүй
Дараа дөрвөн жил улсын төсвийг хувааж
Идэх гэж алалцахдаа олны тархийг угааж
Хоёр тал болгон хооронд нь турхирсан
Хортой нөхдүүд одоо ч гэсэн нуугдаж
Ичээндээ хярсан
Аль нь ч гарсан ялгаагүй
Нөхдүүд Монголыг зарж бгаа нь багадсан ч юмуу
Би тэгвэл асууна яагаад
Иргэдийг минь турхирахдаа
Иргэний дайн хүсээ юу
Эргээд харахад утгагүй байна
Цөөхөн Монгол энэ мэтээр нэг нэгнээ хаядсаар
Байх юм бол бидний үрс хэлд орно хятадаар
Бидний тусгаар тогтнол
Бидний эв нэгдэлд оршино
Ирээдүйн Монголд очно бидний
Бүрдүүлсэн орчин
Үймээн самуун дэгдээсэн хэн ч байсан Монгол хүн
Өөрийн биед сум авсан тэр залуус Монгол хүн
Чулуун шуурганд нүдүүлж суусан цагдаа ч бас Монгол хүн
Намын байраа шатгаалгасан дээдэс та нар ч Монгол хүн
[Дахилт]
Нүд нулимсаар бүрхээд
Цаана нь байх амьдрал
Гуниг төрүүлнэ
Яагаад араатанаас ялгарахгүй
Бид амьдрах ёстой юм бэ
Тэргүүн шугаманд манлайлж явсан
Тэр нөхөдүүд хайцийн бээ
Телевизрээр үргэлж гардаг байсан одоо яацийн юм бээ
Үнэндээ тэдний зүтгэл Монголын төлөө байсан ч юмуу
Үеийнхээ гэж суудлын төлөө ард түмний дайсан ч юмуу
Сул харагдсан шил вискиг авсанаас болж
Залуус минь гурваас таван жилийг нарсанд тоож сууж байхад
Тэр нөхдүүд том бүдүүн дуугаар инээчихсэн
Машинаар зугаалж явах юм хажуугаар
Төр засаг залуусд минь хатуу хайраа харуулсан
Тэд мэдээж суллагдахаараа хайраа харуулна
Энэ талаар бодоогүй юу хохирогч байцаагч шүүгчээ
Зовоох хэрэг байнуу адил ахан дүүсээ
Ээж аавын хайртай хөвгүүд
Энд тэндэхийн шоронд
Эсэргүүцэл үзүүлэлгүй эрлэг тамын оронд
Очих ёстой тэндний зурсан хувь тавьлан юмуу
Ардчилсан хүнлэг нийгэм Монгол орон мөнүү
Хүүгээ бодон нулимс унагаах эцэг эхчүүд Монгол хүн
Торны цаанах ханиа хүлээх эхнэрч бас Монгол хүн
Нүдээ гүйлгэж аавыгаа хайх нялх үр ч Монгол хүн
Бид бүгд адил Монгол хүн
[Дахилт]
Нүд нулимсаар бүрхээд
Цаана нь байх амьдрал
Гуниг төрүүлнэ
Яагаад араатанаас ялгарахгүй
Бид амьдрах ёстой юм бэ