Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Чамайг хамгийн их дарладаг зүйл…
Дуу хөгжим

Чамайг хамгийн их дарладаг зүйл…

Урлаг Урлаг24/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg9036165282015-12-24-14-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чамайг хамгийн их дээрэлхэж дарладаг зүйл бол чи өөрөө гэсэн сургаал байдаг. Чи тэнэг, чи ухаангүй, чи бүтэлгүй, чи дорой, чи ядуу, чи хэзээ ч баяжиж, албан тушаал ахиж чадахгүй, дээрэлхүүлж байхдаа таарсан амьтан мөн, хэзээ чиний ажил чинь бүтэлтэй байлаа гэх зэрэг үгнүүдийг санаж байна уу.

Энэ үгийг танд хөндлөнгийн хүн барагтай л бол хэлэхгүй. Хэлсэн ч та түүнийг хэлүүлээд байна гэж үү. Заавал ч үгүй хариуг нь барьж таарна. Ил цагаан чаддаггүй юм бол нууцаар ч гэсэн тэр хүнийг чадахыг боддог.

Харин дээрх доромж үгийг та өдөр болгон өөртөө хэлж байдаг. Бүүр ингэж хэлэх нь аятайхан ч юм шиг санагдах нь бий. Өөрөө өөрийгөө өрөвдөөд хэнгэнэтэл санаа алдан нүдэндээ нулимс цийлэгнүүлдэг муу зан хүнд байдаг. Үүнээс үүдэн чамайг хамгийн их доромжилдог зүйл бол чи өөрөө гэж хэлээд байгаа юм.

Энэ тэгээд муу юу гэж үү. Зүгээр л нэг жишээ татъя л даа. Хүндийн өргөлтийн тамирчин төмөр өргөхөөсөө өмнө төвлөрөөд л нэг хэсэг нам гүм болчихож байгаа нь харагддаг. Тэд би энэ төмрийг өргөж чадна гэж өөртөө итгүүлж байгаа нь тэр юм. Тамирчин төвлөрч гүйцлээ. Тэр нөгөө хүнд төмрийг өргөж чадна гэдэгтээ итгэлтэй болжээ. Тамирчин төмрөө өвс шүүрч аваад толгой дээрээ гаргаж байгаа мэт сэвхийтэл түлхлээ.

Түрүүний хэсэгт гардаг шиг "Чи яаж наад төмрөө өргөж даахав дээ. Бүтэлгүйгээ мэдэхгүй" гэж бодсон бол тэр туйванг газраас ч хөндийрүүлж чадахгүй. Яг үүн шиг өглөө болгон өөрийгөө дарлаад байвал таны ажил бүтэлтэй баймаар байна уу. Юу ч бүтэхээргүй байгаа биз дээ.Наад муу чамайг элдвээр хэлээд байгаа зүйлээ өнөөдрөөс эхлэн тархи толгойноосоо хөөж явуул.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Baby Shark” дуутай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

15/08/2025
Дуу хөгжим Урлаг

LUMINO хамтлаг: “The one” тоглолтод зочин уран бүтээлчгүйгээр 44 дуу дуулж, тайз дэлгэцийн төгс хослолыг толилуулна

14/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.