Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Урт наслахын нууц бол сайн унтаж амрах
Дуу хөгжим

Урт наслахын нууц бол сайн унтаж амрах

Урлаг Урлаг12/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4f99bc6259d86aeaoriginal2571195842016-01-12-10-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн урт наслаж болно гэдгийг эрдэмтэд баталж байна. Гэхдээ урт удаан наслая гэж хий хоосноор хичнээн хүсэж мөрөөдөөд бүтэхгүй. Харин урт наслахад хоёр арга зам байдаг гэнэ.

Энэ нь нэгдүгээрт удамшил, хоёрдугаарт хувь хүний өөрийн хичээл зүтгэл ихээхэн чухал нөлөөтэй гэнэ.

Хэвийн эрүүл хүн 70-80 жил наслах жамтай гэнэ. Гэтэл хүмүүс 90 юмуу 100 наслахыг хүсдэг. Хэрэв хүмүүс 90 юмуу 100 насны ойгоо тэмдэглэж байгаа бол энэ нь голдуу удам дамжсан урт настангууд байдаг аж. Ийм хүмүүсийг судалж үзэхэд биеийн дулаан бага, харин нэгэн төрлийн дааврын хэмжээ нь өндөр байдаг ажээ. Харин доорх зөвлөгөөг дагавал хорин насаар ч амьдралаа уртасгах боломжтой гэнэ шүү.

Сайн унтаж амрах нь урт наслах хамгийн сайн эм

Хүн заавал унтаж амрах ёстой. Гэхдээ хичнээн ч цаг унтаж амарлаа ч өглөө босоход нойр ханасан, сайн амарсан, бие сэргэсэн байх ёстой. Унтах үед хүний бие махбодь амарч, зүрхний цохилт удааширч, судасны даралт бууж хүний бүх эрхтний тохиргоо, тослогоо явагдаж байдаг. Шарх хүртэл унтах үед түргэн аньдаг. Унтаад босоход бодол санаа сэргэнэ. “Өглөө үдшээс мэргэн” гэдэг.

Инээд хөөр, баяр баясгалан урт наслах хамгийн сайн эм

Инээх үед зөвхөн нүүр биш гэдэс, өрц, ходоодны булчин ажиллаж, эсийн хүчилтөрөгч сэргэж, амьсгалын зам чөлөөлөгдөж байдаг. Юмыг байгаагаар нь хүлээж авах хэрэггүй. Хүн бухимдах юмуу гуниглах үед дархлааны систем эд эс ялгаруулахаа больдог ба үүний улмаар өвчнөөс хамгаалах хамгаалалтгүй болж ирдэг ажээ.

Идэвхтэй хөдөлгөөн таныг урт наслуулна

Спорт болон бүжгээр хичээллэ. Явганаар их алх. Амарч байхдаа ч идэвхтэй амраарай. Морь унах, усанд сэлэх, цанаар гулгах зэрэг нь идэвхтэй амралт юм шүү. Цэвэр агаараар амьсгал. Дархлаагаа сайжруул. Архи, тамхи бүү хэрэглэ. Зүрх судас, хорт хавдар болон бусад өвчний эсрэг үйлчилгээтэй тул хааяа улаан дарс ууж бай. Хамгийн гол нь ямар ч өвчин туссан заавал цаг алдалгүй эмчид үзүүлж байгаарай.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026
Дуу хөгжим Урлаг

Ардын жүжигчин С.Жавхлан “Самандын хүү” тоглолтоо толилуулна

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.